”Могул” иж бүрдэл бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

”Могул” иж бүрдэл бэлэглэв

М-Си-Эс Электроникс компани Гурван тамир сургуульд
Могул иж бүрдэл бэлэглэлээ

Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг монголдоо нэвтрүүлэх,  дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Электроникс компанийн програм хангамжийн газар 3 жилийн өмнөөс энэхүү  “Эрдмийн түлхүүр”  цахим удирдлагын системийн програмчлал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд амжилттай туршин хөгжүүлж одоогийн байдлаар Улсын тэргүүний Лаборатори 1-р сургууль, Шинэ Монгол, Гурван тамир, Хобби, Үйцай, Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль, Сэлэнгэ аймгийн 1-р сургууль  гэх мэт хот, хөдөөгийн нийт 14 сургуульд амжилттай нэвтрүүлээд байна.



Өчигдөр Эдгээр сургуулиудаас “Эрдмийн түлхүүр “  цахим удирлагын системийг  бүрэн хэмжээгээр,  хамгийн сайн нэвтрүүлэн ашиглаж байгаа  Дархан Уул аймгийн  “Од”  цогцолбор сургууль, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “Гурван тамир” цахим сургуулиудад  Могуль брэндийн бүтээгдэхүүнийхээ дээжүүд болох Mogul Nationmate N110  компьютер, Могул LCD Телевизор бэлэглэлээ.



Эрдмийн түлхүүр  цахим удирдлагын систем нь ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системтэй болгон хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг бий болгосны зэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем юм.

Эрдмийн түлхүүр цахим удирдлагын  системийг ашигласнаар сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулахаас гадна, удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоородын харилцааг  сайжруулах, илүү тодорхой болгох ач холбогдолтойн юм.

Ерөнхий боловсролын төрийн болон хувийн бүх  сургуулиуд энэхүү Эрдмийн түлхүүр цахим удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь нээлттэй байгаа бөгөөд М-Си-Эс Электроникс компанийн мэргэжилтнүүд сургууль тус бүрийн онцлогт нийцүүлэн иж, бүрэн тохиргоо, суурилуулалтыг хийж, сургалт, зөвлөгөө болон байнгын хөгжүүлэлтийг хийн ажиллаж байна.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж