Гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.21-нд нийтлэгдсэн

Гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт боллоо

Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн ээлжит форум өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод боллоо.

Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсын худалдааны салбарын 3000 гаруй төлөөлөгч оролцож 8.3 тэрбум юанийн 11 төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэдгээр нь аялал жуулчлал, өндөр технологи, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулах, харилцан солилцоход зориулагдсан хөрөнгө оруулалтын томоохон төслүүд ажээ. Мөн үеэр гурван улсын худалдааны үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн ёслолыг хийсэн бөгөөд тус яармаг энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж