Шувуунаас  хамгаалах шинэ арга

Хуучирсан мэдээ: 2018.08.16-нд нийтлэгдсэн

Шувуунаас  хамгаалах шинэ арга

Шувуунаас  хамгаалах шинэ арга

Нисэж яваа шувуу онгоцны сэнс, эд анги руу орсноос үүдсэн осол нэг бус удаа тохиолддогийг харгалзан ийм явдал гарахаас хамгаалахын тулд судлаачид шинэ арга боловсруулснаа танилцууллаа. Солонгосын өндөр технологийн мэргэжилтнүүд дроноор шувууд үргээхийг санал болгож байна. Нисэх онгоцны буудал, нислэгийн зурвас, онгоц хөөрөх, буух үе замд шувуутай төстэй дрон нисгэснээр шувуудад аюул учруулалгүйгээр үргээж болно гэж тэд үзэж буй. Шувууд сүргээрээ нисэж байхдаа нэг нь чиглэлээ өөрчлөн нисэхэд бусад нь дагадгийг харгалзан тэдний нисэж буй чиглэлийг өөрчлөх төхөөрөмж зохион бүтээсэн байна. Шувууны нисэж буй чиглэлийг өөрчлөх дроныг газраас удирдаж, мэдээллийг нь хянах бөгөөд энэ нь илүү амар, үр дүнтэй арга гэж тэд мэдэгдэж буй.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж