Монголын сайхан бүсгүй өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2018.06.30-нд нийтлэгдсэн

Монголын сайхан бүсгүй өнөөдөр тодорно

Монголын сайхан бүсгүй өнөөдөр тодорно

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” XV гоо сайхны тэргүүн наадмыг “ЭМЭГТЭЙЧҮҮД ГАР ГАРААСАА” уриан дор зохион байгуулах гэж байна. Нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалах зорилготой тус уралдаан өнөөдөр 18.00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно.

Энэ удаад 100 гаруй охид бүсгүйчүүдээс шалгарч үлдсэн 18 оролцогч титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорих юм.

Уралдааныг үзэгчдэд илүү сонирхолтой байлгах зорилгоор хэд, хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Тухайлбал, цагтаа ирсэн үзэгч хамгийн таатай суудалд суух боломжтой бол  эхний 300 үзэгч “Сайхан бүсгүй” хайчилбар зургийн эзэн болно.

Мөн наадам 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм.

“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү, Төрийн шагналт, зураач Үржнээ урлажээ. 1989 онд анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодорход задгай загвартай титэм тэргүүндээ залсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү титмийг ялагчид гардуулдаг байсныг сүүлд дахин задгай болгосноор өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм байна. 

Онцлоход, “Монголын сайхан бүсгүй-2018” уралдаан нь 10 гаруй жилийн хугацаанд завсарласны эцэст эргэн ирж буй нь энэ юм. Тус наадмыг зохион байгуулахад “Монголын сайхан бүсгүй” өргөмжлөлийг хүртэж байсан үе, үеийн сайхан бүсгүйчүүд сэтгэл зүтгэлээрээ нэгдэн, оролцож байгаагаараа онцлогтой. 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж