Ливерпүүл клуб дунд шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб дунд шөвөгт шалгарлаа

Ливерпүүл клуб дунд шөвөгт шалгарлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-д учраа таарсан Английн алдарт Ливерпүүл болон Португалын Порту клубуудын хариу тоглолт “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багийн эхний тоглолт 21 хоногийн өмнө Порту клубын талбайд болоход зочин баг Ливерпүүл 5-0 харьцаатай ялалт байгуулсан. Иймд Ливерпүүл талбайдаа хариу тоглолтоо хийж байгаа тул дараагийн шатанд шалгарах нь бараг л тодорхой байсан гэхэд болно. Учир нь Аваргуудын лигийн түүхэнд 5-0 харьцаатай хожигдлоос эргэн ирсэн тохиолдол гарч байгаагүй. Порту клуб түүхийн эсрэг тоглосон ч Аваргуудын лигийн аянаа шөвгийн 16-д өндөрлүүллээ.

  • Ливерпүүл 0-0 Порту “Энфилд” цэнгэлдэх хүрээлэн

Ливерпүүл: Л.Кариус, Ж.Гомес, Ж.Матип, Д.Ловрен, А.Морено, Э.Жан (Р.Клаван 80’), Ж.Хендерсон, Ж.Милнер, С.Манэ (М.Салах 74‘), Р.Фирминьо (Д.Ингс 62’), А.Лаллана

Порту: И.Касильяс, В.Перейра, Фельпе, Д.Рейес, Ж.Далот, Ж.Корона, А.Андре (С.Оливейра 62’), Оливер, А.Уорис (Р.Перейра 68’), Б.Кошта, Абубакар (Г.Пасьенсия 80’)

Шар хуудас: А.Андре 34’, Ж.Хендерсон 59’, Далот 90+2’

Ливерпүүл хариу тоглолтонд Порту клубтэй тэнцснээр Аваргуудын лигийн түүхэн дэх 43 дахь тэнцээгээ авч байна. Аваргуудын лигийн 5 удаагийн аварга Ливерпүүл клуб Европын Аваргуудын лигийн тавцанд нийт 191 тоглолт хийхдээ 108 ялалт байгуулж 43 тэнцээ, 40 хожигдол хүлээсэн байна. Дунд шөвөгт шалгарч буй Ливерпүүл клубын дараагийн өрсөлдөгч хэн байх бол?

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж