УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал нөгөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ны өдөр товлогдсон талаар бид мэдээлсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр шүүх хурал болох газрыг Хорих 461-р анги болгон өөрчилсөн байна.
Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар, Улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар томилогдсон. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм. Харин хэргийн хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцоно.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж.
Шүүх хурал нээлттэй болох бөгөөд зөвхөн улсын нууцтай холбоотой хэсгийг хаалттай явуулах юм.
Монголд 1990 онд өрнөсөн ардчилсан үйл явцыг удирдан зохион байгуулсан Санжаасүрэнгийн Зориг УИХ-ын гишүүн болон Дэд бүтцийн сайдаар ажиллаж байгаад 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэртээ хоёр хүнд олон удаа хутгалуулан амь насаа харамсалтайгаар алдсан билээ.
С.Зориг агсны хэргийг ирэх Лхагва гаригт шүүнэ
Одоогоос нэг жил гаруйн өмнөөс шинээр гурван хүнийг сэжигтнээр татсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх тов гарчээ. Шүүх хурал ирэх Лхагва /2016.12.14/ гаригийн 10.00 цагт эхэлнэ. Шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар томилогдсон байна. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан аж. Харин хэргийн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцох бол хохирогч гэрчээр С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун, М.Амаржаргал, Б.Хишгээ нар оролцох юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар эрүүгийн хэрэг үүсгэсэн ялын дүгнэлт үйлдсэн аж.
Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай Дээд шүүхийн тогтоол 2009 онд гарч байсан юм. Энэхүү тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
А.ШАРАВ