Дисней А.Баярцэцэгт Муланы дүрд шалгуулах санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2016.12.05-нд нийтлэгдсэн

Дисней А.Баярцэцэгт Муланы дүрд шалгуулах санал тавьжээ

“Дэлхийн Мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг гоо бие бялдараас гадна авьяас, хэлний мэдлэг, жүжиглэх чадвар гээд олон зүйлсээр бусад оролцогчдоосоо ялгарч чадаж байна.

Диснейн Сан Франциско дахь агентлагаас түүнд “Мулан” уран сайхны кинонд шалгуулах урилга илгээжээ. Мисс бүсгүйн одоо гол анхаарлаа хандуулж буй “Дэлхийн мисс”-ийн шалгаруулалт арванхоёрдугаар сарын 18-нд дуусна. Өөрийнх нь тайлбарласнаар А.Баярцэцэг миссийн тэмцээний дараа Диснейн урилгад хариу өгөх бололтой.

А.Баярцэцэг Америкийн Лос-Анжелес хотод жүжигчний мэргэжлээр суралцаж байсан бөгөөд өнгөрсөн жил “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” киноны хоёрдугаар цувралд монгол эмэгтэйн дүр бүтээж байсан туршлагатай. Түүнчлэн “Шүүдэр” продакшны бүтээл Өгөдэй хааны ач хүү Хайду хааны охин Хотол цагаан Ажуруг буюу Сарны гэрэл гүнжийн дүрд тоглосон. Энэ кино удахгүй үзэгчдийн хүртээл болох ажээ.

Хайду хааны охин Хотол цагаан Ажуруг гүнжийн тухай киноны танилцуулга.

Б.ЭНХ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж