Тайландын аялал жуулчлалын нэг гол газар болох Пукетийн ойр орчмын наран шарлагын дөрвөн газар түр хугацаагаар хаагдаад байна. Далайн эрэг дээр олноороо шидэгдсэн хортой медуз ийнхүү хаах шалтгаан болсон хэмээн Phuket News мэдээлсэн байна.
Эрэг дээр хаягдсан медуз уснаасаа хол байгаа ч удаан хугацаанд хорт чанараа хадгалж байдаг хэмээн нутгийн албаны хүмүүс оршин суугчид болон жуулчдад анхаарууллаа.
Медуз нь дотроо олон төрөл бөгөөд үүн дотор хамгийн хортой нь болох кубомедуз, физали эрэг дээр шидэгдээд байгаа аж. Кубомедуз нь медузийн төрөл дотроо хамгийн өндөр хөгжилтэй бөгөөд Зүүн өмнөд Азийн далайн амьтдаас хамгийн хортой нь юм. Жил бүр кубомедузэд хатгуулан 60-80 орчим хүн амиа алддаг.
Эдгээр төрлийн медуз эрэг дээр олноор шидэгдэх нь ховор үзэгдэл. Гэхдээ энэ нь зөвхөн борооны улиралд л болдог байна.
А.ШАРАВ