Энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 287 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Эдгээрээс зам тээврийн ослын 210 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Партизаны зам, Рашаантын гарам дээр Х жолоочтой Мустанг маркийн Мотоцикль онхолдож зорчигч дөрвөн настай Г нарын хоёр хүүхэд гэмтсэн бол Сүхбаатар дүүргийн нутаг Засгийн газрын ордны хойд замд хоёрдугаар байрны замд марк, дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 58 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ.
Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч хоёр, зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны гурван хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж, журамлажээ.
А.Сүрэн