Монголын спортын топ төрлүүдийн нэг буудлагын холбооны Их хурал өнөөдөр хуралдаж байна.
Сарын өмнө товлогдсон ч хойшилсэн Монголын буудлага спортын холбооны Их хурал өчигдөр эхлэх байсан ч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар мөн хойшилж, өнөөдөр 15.00 цагт хуралдахаар болсон юм.
Тус холбооны ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ‘Магнай Трейд’ группийн ерөнхийлөгч Р.Ганзориг нар өрсөлдөж байгаа гэх мэдээлэл байна.
Э.Мөнх-Очирын хувьд 2008 оноос өнөөг хүртэл буудлагын холбоог удирдсан юм.
Б.БАЯСАХ