Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Робот хөрөг зуржээ

Робот хөрөг зуржээ

Хятадын олон улсын дэвшилтэт технологийн 19 дэх үзэсгэлэн худалдаа Шэньжэн хотноо өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцогчдын хөргийг робот зурж өгсөн байна. Ингэхдээ ямар нэгэн үнэ төлбөр аваагүй аж. Хүнийг царай зүсээр нь ялган таних чадвар бүхий эл ухаалаг роботыг Шэньжэнь хотын Ухаалаг робот судалгааны хүрээлэнгийнхэн бүтээжээ.

Энэ удаагийн яармаг худалдааны үзэсгэлэн нь 120.000 ам метр талбайг хамарсан бөгөөд Франц, Герман, Япон, Америк зэрэг 30 гаруй улс, бүс нутгаас 3000 гаруй бизнес эрхлэгчид 10.000 гаруй төслөөрөө оролцжээ. Түүнчлэн үзэсгэлэнг үзэхээр ирэгсдийн тоо 50.000-ыг давна гэж урьдчилан тооцсон байна.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж