Нью-Йоркийн марафонд 40 жилийн дараа америк тамирчин түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.11.06-нд нийтлэгдсэн

Нью-Йоркийн марафонд 40 жилийн дараа америк тамирчин түрүүлэв

Нью-Йоркийн марафонд 40 жилийн дараа америк тамирчин түрүүлэв

Нью-Йоркийн марафонд 1977 оноос хойш анх удаа эзэн орны тамирчин түрүү хүртжээ. 2010 оны тэмцээнд дэд байрт шалгарч байсан марафонч Шалэйн Флэнагэн өчигдрийн /2017.11.05/ уралдаанд  хоёр цаг, 26 минут, 53 секундын амжилтаар эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн байна.

Өдгөө 36 настай Флэнагэн Риогийн олимпийн марафон гүйлтэд зургадугаар байрт шалгарч байсан юм. Харамсалтай нь, бэртлийн улмаас олимпоос хойш тэмцээн, уралдаанд оролцоогүй ажээ.  Дэлхийн хамгийн том, өргөн хүрээг хамардаг Нью-Йоркийн марафонд хамгийн сүүлд Мики Горман 1976, 1977 онд түрүүлсэн нь АНУ-ын багийн хувьд сүүлчийн ялалт байсан юм. 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж