Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2016.04.25-нд нийтлэгдсэн

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 42 дугаар тогтоолоор "Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах" богино хугацааны хөтөлбөрийг Хөгжлийн банкны эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж, уг зээлийг арилжааны банк болон “Монгол тариалан корпораци” ТӨУҮГ-аар дамжуулан зээлдүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд дээрх хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийг барьцаагүйгээр газар тариалан холбоогоор дамжуулан олгох тухай мэдээ тарааж буй нь ташаа, хуурамч мэдээлэл гэдгийг мэдэгдье.

Хүнс, хөдөө аж ахуйн яам

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж