Чехийн ерөнхийлөгч АНУ-ын элчин сайдаар заалгахгүй

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Чехийн ерөнхийлөгч АНУ-ын элчин сайдаар заалгахгүй

Чехийн ерөнхийлөгч Милош Земан

Чехийн ерөнхийлөгч Милош Земан ирэх тавдугаар сард Москвад болох дэлхийн II дайны “Ялалтын баяр”-т оролцохоор болсон юм. Гэтэл Чехэд суух АНУ-ын элчин сайд Эндрю Шапиро Чехийн ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалыг шүүмжилсэн байна. АНУ-ын элчин сайд Эндрю Шапиро телевизэд өгсөн ярилцлагандаа “Европын холбооны орнуудаас Чехийн ерөнхийлөгч ганцаараа Москвад болох “Ялалтын баяр”-т оролцохоор болсон нь “хачин” хэмээн хэлсэн аж.

АНУ-ын элчин сайдын энэ үгэнд Милош Земан ихэд уурсажээ. Улмаар АНУ-ын элчин сайд Эндрю Шапирог Чехийн ерөнхийлөгчийн ордонд орохыг хориглосон байна. Милош Земан “Вашингтонд суух Чехийн элчин сайд АНУ-ын ерөнхийлөгчид хаана айчлал хийхийг заана гэхэд төсөөлөх ч үгүй байна. Аль нэг улсын элчин сайд миний гадаад айлчлалыг шүүж, заахыг би зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.

Европын холбооны орнууд Украины зөрчил хямралын улмаас ОХУ-ын нийслэлд болох дэлхийн II дайн дууссаны баярт оролцохоос татгалзаж буй.

Чехийн ерөнхийлөгч нь бэлэгдлийн үүрэг рольтой. Гэхдээ Милош Земан 2013 онд шууд сонгогдсон Чехийн анхны төрийн тэргүүн юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж