2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн Мексик болон Камерун, В хэсгийн Испани болон Нидерланд, Чили болон Австралийн шигшээ багийн гурван тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
МЕКСИК – КАМЕРУН 1-0
Гоол: Орибе Пералта 61'
Мексикийн шигшээ баг Камеруныг, талбайн шүүгч Колумбийн Уилмар Ролдантай хамт хожлоо. Уилмар Ролдан хэмээх шүүгч Мексикийн хоёр зөв гоолыг тооцоогүй юм. 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ эхнээсээ Жабулани хэмээх албан ёсны бөмбөгийг хөнгөн байна гэсэн шүүмжлэл дагуулсан. Харин 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-д шүүгч нар эхнээсээ будилж, бүтэлгүйтэж эхлүүлж байна.
ИСПАНИ – НИДЕРЛАНД 1-5
2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдөж байсан Испани, Нидерландын шигшээн тоглолт онцгой байлаа. 2010 оны ДАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн Испани, Нидерландчууд хэсгийн шатанд сугалаа таарлаа. Дөрвөн жилийн өмнө Испаничууд Нидерландыг 1:0-ийн харьцаатай хожиж, “Алтан дагина” цомыг өргөсөн. Харин Нидерландчууд “дурсгалын” мөнгөн медалийн эзэд болсон. Гэвч энэ удаагийн тоглолтод нидерландчууд хариугаа 5-1-ийн харьцаатай чангахан авлаа. Тоглолтын эхний гоолыг 27 дахь минутад Испанийн хагас хамгаалагч Шаби Алонсо торгуулийн 11 метрийн цохилтоос оруулсан. Энэ гоолын дараа Нидерландын довтолгоо ширүүслээ. Улмаар Робин ван Перси 44 дэх минутад зүүн жигүүрээс өгсөн бөмбөгийг Испанийн хаалгач Ике Касильяс дээгүүр хэмжин, мөргөж гоол орууллаа. Энэ гоолыг Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч Луи ван Гаал "Төгс довтлогчийн хийж чадах гоол" гэж хэлсэн байна. Харин хоёрдугаар үед Нидерландууд Испанийг бүрэн утгаараа "бут ниргэлээ". Ариен Роббен 53, 80, Стефан де Вриж 64, Робин ван Перси 72 дахь минутад гоол оруулсан юм. Ингэснээр Ариен Роббен, ван Перси нар дубль хийж, Бразилийн Нэймарын хамт мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
ЧИЛИ – АВСТРАЛИ 3-1
Гоол: Алексис Санчес 12 Тим Кэйхэль 34
Валдивиа 14
Беюсежур 90+2