Ламын зугаа, нохойн сүсэг

Хуучирсан мэдээ: 2014.04.23-нд нийтлэгдсэн

Ламын зугаа, нохойн сүсэг

Ламбугайн тоглоом

Винайн ёсыг сахигч ламтан бээр улаан шарыг тунарууланхан Гандангийн дэнжээс буун ирээд, хүний амь хөнөөх нүгэлт тоглоомоор наадан цэнгэж байна. Ёс бусын тоглоом зугаад толгой мэдүүлэх нь сэтгэл, биеэр үйлдэх нэгэн төрлийн нүгэл, хорт муу үйл атал архи уух, тамхи татах, шүтдэг бурхнаа хулуун авч одох, эд зүйлд шунах мэт нь манайд ердийн ер бусын зүйл билээ. Үсээ хусч орхимж нөмөрч явах ч өөрийн гэмийг ариусгасан уу? 
 

Нохойн сүсэг

Золбин шар дараа төрөлдөө хүн болж мэндлэхийг зөнгөөрөө мэдэрсэн мэт хүрд эргүүлэхээр цогнойж байна. Хүрдээ нар зөв эргүүлчих юм бол хүн болно гэж нохой мэдэрсэн юм болов уу? Хойд төрөлдөө хүн болж төрөөрэй, Шархүү минь.


Галын хорны  жинхэнэ хор

Аливааг үзүүлэн болгох, хэлбэрдэхдээ монголчууд гарамгай. Гал гарахад хэрэглэх хор хүртэл зүгээр л нэг үзүүлэнгийн материал. Байшинд гал гарвал унтраах хор олж авахын тулд нярваа эрэн хайна. Гал гарсаар л байна. Нярав цайндаа явчихаагүй аз таарвал учир байдлаа хэлнэ. Нягтлан дээр очиж өргөдлөө цохуулаад ир гэнэ. Нягтлан дарга руу орчихоогүй бол өргөдлөө бичиж, цохолтоо авна. Буцаад няравтай уулзаж цохолтоо үзүүлээд, түлхүүрийг нь авна. Онгойлгож хороо гаргаж аваад шүршинэ. Энэ хооронд байшин бүтэн, Та амьд байвал галын хороо хэрэглэж болно. Гэхдээ хугацаа нь дуусчихсан, эсвэл зүгээр л гаднах сав нь л байгаа байх аа даа гэж үү.


www.facebook.com/zugii
twitter.com/ZugiiMn


НОЁН ЗӨГИЙ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж