Фейсбүүк хуудас шинэ загвартай болно

Хуучирсан мэдээ: 2014.03.12-нд нийтлэгдсэн

Фейсбүүк хуудас шинэ загвартай болно

Албан байгууллагууд болон бизнес эрхлэгчид фейсбүүк сайтад өөрийн хуудсаа нээн үйл ажиллагаагаа сурталчилдаг билээ. Тэгвэл уг хуудас шинэ загвартай болохоор болжээ. Өнгөрсөн даваа гаригт шинэ хуудасны загварыг танилцуулсан байна.

Энэхүү шинэ загвар нь хоёр баганатай, баруун талын багананд тухайн админы хийсэн постууд байрлах бол нөгөө баганад компанийн мэдээлэл, хуудсыг like хийсэн хүмүүс болон бусад мэдээллүүд харагдах гэнэ.

Танд шинэ хуудасны загвар таалагдаж байна уу.

Т.БИЛГҮҮН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж