Олимпийн аварга туршлага хуваалцана

Хуучирсан мэдээ: 2013.04.18-нд нийтлэгдсэн

Олимпийн аварга туршлага хуваалцана

ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвөөс зохион байгуулж буй "Биеийн тамир, спортын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь" сэдэвт төвийн бүсийн сургалт өнөөдөр Төв аймагт хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Төвийн бүсийн таван аймгийн биеийн тамирын багш, дасгалжуулагчид оролцож буй уг сургалтад өнөөдөр ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, МЗХ-ны Спорт хорооны дарга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нар оролцож, илтгэл тавихаас гадна өөрсдийн хичээллэдэг төрлөөр дадлага хичээл явуулах ажээ. Орон нутгийн багш, дасгалжуулагчид олимпийн аваргаас боксын хичээл сонсох боломж ховор. Тэр тусмаа техник, ур чадварын туршлагаасаа хуваалцах нөхцөл бүрдсэн сургалт тэр бүр болдоггүй.

Аймгуудад бүсчлэн явуулж буй уг сургалтын Зүүн бүсийнхнийг хамрах ээлжит сургалт энэ сарын 24-27-ны өдөр Дорнод аймагт болно.

Б.ЭНХ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж