Кристен Стюарт Оскарт суга таягтай ирэв

Хуучирсан мэдээ: 2013.02.25-нд нийтлэгдсэн

Кристен Стюарт Оскарт суга таягтай ирэв

Дэлхийн кино ертөнцийн нэр хүндтэй наадам 85 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд морилон ирэх оддын хувцаслалт, гоёл, үс засалт, тэр үдшийн даашинз гээд Холливудын ертөнцийн сонин хачин бүхэлдээ олны анхаарлын төвд байдаг. Тэгвэл, энэ жилийн наадмын содон зочдын нэг нь Кристен Стюарт байлаа. “Twilight”-ын од, залуу жүжигчин Кристен хөлөө гэмтээсэн тул суга таягтай ирсэн байв. Хэдийгээр наадмыг хүндэтгэж, хүрэлцэн ирсэн ч тэрбээр микрофон барьсан сурвалжлагчдаас дөлж, нэг ч ярилцлага өгөөгүй гэнэ. Тэрбээр хөлөө яагаад гэмтээсэн, өөрт нь юу тохиолдсон талаар ам нээгээгүй байгаад үнэнч фенүүд нь санаа зовинож буй бололтой.

Э.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж