Есөн хүний хэрэгт Прокурорын даалгавар бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Есөн хүний хэрэгт Прокурорын даалгавар бичжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд нэгэн гэрт байсан есөн хүнийг хөнөөж, галдан шатаасан онц ноцтой хэрэг гарсан юм. Дээрх хэргийг үйлдсэн  Ж.Шажинмөнх нас барсан тул УМБГ-аас өнгөрөгч хоёрдугаар сард хэргийг хаах саналтай Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн. Харин Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад нотлох баримт хангалтгүй гэж үзэн нэмэлт ажиллагаа явуулах даалгавар бичсэн байна. Хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Ж.Шажинмөнхийн ах дүү хамаатан садан амьдардаг Архангай аймагт ажиллаж, холбогдох нотлох баримтыг хавсаргажээ. Хэрэв Нийслэлийн Прокурорын газар уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзвэл УМБГ-т шилжүүлэх юм байна.
Н.Бүжин
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж