Нислэг хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Нислэг хэвийн үргэлжилж байна

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдрөөс эхлэн цаг агаар сүүлийн өдрүүдийн дундаж температураас 10 хэмээр буурч, хүйтэрч, салхины хурд ихсэх тул зарим орон нутгийн нислэгүүд хойшлогдох магадлалтайг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байсан. Гадаа агаарын хэм хүйтэрч, үүлэрхэг, манантай байгаа ч одоогоор цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг саатсан, хойшилсон тохиолдол гараагүй, бүх нислэг хуваарийн дагуу цагтаа нисч, буух тухай агаарын тээврийн компаниуд мэдээлж байна.

Дашрамд дурдахад, өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж