Зэрлэг гахайг 140000 төгрөгөөр агнах зөвшөөрөл авнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлЭ. Сосорбурам Энтертайнмент 2012-04-16Хэнтий аймагт энэ жил ахуйн зориулалтаар бор гөрөөс 80, зэрлэг гахай 75, цагаан зээр 150, загас 350, хар хур шувуу 10, сойр 10, шивэр хөтүү 20, дагуурын ятуу 30-ыг агнах, барих дээд хязгаарыг БОАЖЯ-наас өгснийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-аар баталжээ. Өнгөрсөн жил Хэнтий аймагт бор гөрөөс 65-ыг агнах төлөвлөгөөтэй байсан бол 9-ийн зөвшөөрөл авч агнажээ. Мөн зэрлэг гахай 70 агнахаас 4-ийг, цагаан зээр 250 агнахаас 24-ыг зөвшөөрөл авч агнасан байх жишээтэй. Харин 260 загас барихаас 293-ын зөвшөөрөл авч, нийтдээ ангийн орлогоор 42 сая төгрөг олох байснаас 6,5 сая төгрөг л оржээ. Тухайлбал, нэг бор гөрөөсийг агнах зөвшөөрөл авахад 66000, зэрлэг гахайг 140000, цагаан зээрийг 100000 төгрөгийн хураамж төлж агнах зөвшөөрөл авдаг байна. Нэг загасыг 1000 төгрөг төлж барих Засгийн газрын тогтоолтой аж.И.Байгалмаа / Хэнтий /ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл