
Индексийн сагсад багтах Ремикон /0.72%/, Адуунчулуун /0.28%/, Шарын гол /1.20%/, Монголиа девелопмент ресорсес /5.88%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. "Ремикон"ХК-ийн үнэт цаас 53,400 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.
Компанийн бондын арилжаагаар "Жаст агро" компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 5.4 мянган ширхэг "Монгол мах" бондыг 53.7 сая төгрөгөөр арилжлаа.