Дохад шилдэг дөрөв шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Дохад шилдэг дөрөв шалгарлаа

Катарын Дохад үргэлжилж байгаа Катар Лэйдис Опен тэмцээний хагас шигшээ эхлэхэд бэлэн болжээ. Дэлхийн чансааны эхний 10-т бичигдэж байгаа гурван теннисчин шилдэг дөрөвт шалгараад байна.

“Ливерпуль”-ийн фен Каролина Возняцки Европа лигийн хасагдах шатны тоглолттой давхцан Катар Опений шөвгийн наймын тоглолтоо Италийн Флавия Пеннетагийн эсрэг хийлээ. “Ливерпуль” болон “Спарта Праг”-ийн тоглолттой давхцсан энэ тоглолтын эхний хоёр геймийг Пеннета авсан ч дөрөв дэх геймээс байдал эсрэгээрээ эргэжээ. Данийн теннисчин өрсөлдөгчийнхөө давуулалтыг авснаар геймийг 2:2-оор тэнцүүлж, улмаар дөрвөн гейм дараалж авснаар 6:2-оор эхний сетийг хожжээ. Дэлхийн тэргүүн тэннисчин дараагийн сетэд оноо авсан ганц хүн нь болж 6:0-ээр дахин хожиж, Дохагийн тэмцээний хагас шигшээд үлдлээ.

Дараа нь Марион Бартоли, Хятадын Пенг Шуайтай талбайд өрсөлдөж, 71 минутын дотор 6-2; 6-2-оор Францын теннисчин хожжээ. Бартоли хагас шигшээд Возняцкиг хожих шаардлагатай боллоо.

Харин Словакийн Даниела Хантукова, Оросын Вера Звонарева нарын тоглолт гурван цаг үргэлжилсэн өрсөлдөөнийг гаргасан байна. Тэмцээний чансааны хоёрт бичигдсэн Вера Звонарева, эхний сетэд 7:5-аар хожсон ч дараагийн сетийн тай брект алдаа гаргаж өрсөлдөгчдөө боломж олгожээ. Гэхдээ шийдвэрлэх сетэд дахин 7:5-аар хожсоноор хагас шигшээд хойд хөршийн төлөөлөл үлдлээ.
Звонареватай хагас шигшээд Сербийн Елена Янкович тоглохоор болсон байна. Тэрбээр Чехийн Клара Закополова-г 6-2; 6-4-өөр хожсон юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж