Хилийн зурвасуудыг камержуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.17-нд нийтлэгдсэн

Хилийн зурвасуудыг камержуулна

Увс аймаг ОХУ-ын Туватай хиллэдэг хилийн зурвасуудаа камержуулж эхэллээ. Энэ бүсэд хил дамнасан малын хулгай гэх мэт хууль зөрчсөн үйл ажиллагаа ихээр гардагтай холбоотойгоор хилийн цэргийн 0245 дугаар анги, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран уг ажлыг хийж байна. Япон улсад үйлдвэрлэсэн Sony фирмийн тус камер нь нэг сарын бичлэгийг өөр дээрээ хадгалах чадвартай бөгөөд хасах 50 градус, нэмэх 50 градусыг тэсвэрлэх чадвартай аж.
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж