Валентино Росси мотоциклоосоо унаж, гэмтжээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Оюунчимэг Спорт 2010-04-18Мотоспортын элит ангилал болох MotoGP-гийн дэлхийн аварга Валентино Росси Италид бэлтгэл сургуулилтын үеэр бартаат замын буюу мотокроссын мотоциклоос унаж, бэртэл авчээ. Өдгөө 31 настай Росси Песаро хотноо ирэх амралтын өдрүүдэд болох Японы гран-при уралдааны бэлтгэлээ базааж байгаад унаж гэмтсэн нь энэ ажээ. Өнгөрсөн долоо хоногт болсон MotoGP-гийн шинэ улирлын анхны гараа болох Катарын гран-прид түрүүлсэн Италийн мотоцикльчин Росси нуруугаараа тун эвгүй газардаж, улмаар рентген зураг авахуулахаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэхдээ түүний бэртэл харьцангуй гайгүй учир эмч мэргэжилтнүүд түүнийг энэ сарын 25-нд болох улирлын хоёр дахь гараанд уралдахыг зөвшөөрчээ. Валентино Росси амьдралынхаа 14 жилийг мотоспортод зориулж, энэ хугацаанд 14 удаа дэлхийн аваргад түрүүлсэн юм.С.ЦэлмэгХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл