“General Motors” 4.3 тэрбумын алдагдал амсчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.09-нд нийтлэгдсэн

“General Motors” 4.3 тэрбумын алдагдал амсчээ

“General Motors” 4.3 тэрбумын алдагдал амсчээ
АНУ-ын автомашин үйлдвэрлэгч их гурвалын нэг “General Motors” компани өнгөрсөн оны зургаагаас арванхоёрдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 4.3 тэрбум ам.долларын алдагдал амссан гэдгээ мэдэгдлээ. Туйлын хүнд хэцүү үеийг даван туулсан тус компанийн хувьд дээр дурдсан зургаан сарын хугацаа нь дампуурлын аюулт үеийг дөнгөж давж гараад байсан үе юм. “General Motors” компанийн санхүүгийн албаны дарга Крис Лидделлийн хэлэхдээ “Бид 2010 онд ашигтай ажиллах боломж олдоно гэдэгт найдаж байна” гэжээ. Тус компани өнгөрсөн онд зохион байгуулалт, бүтцийн хувьд бүрэн шинэчлэл хийж, АНУ-ын засгийн мэдэлд орсон бөгөөд өдгөө компанийн 61 хувийг засгийн газар эзэмшиж байгаа юм.
С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж