НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.03-нд нийтлэгдсэн

НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Ганбаатар, Ж.Эрдэнэбат нар сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы үеэр энэ 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх НҮБ-ын өндөр түвшний уулзалт боллоо.

Уулзалтад оролцсон 100 гаруй улсын төлөөлөгчид НҮБ-аас 2010 онд баталсан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлыг авч хэлэлцэж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд олсон амжилт, тулгарч буй сорилтууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд тус уулзалтад оролцон, худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар манай улсаас авч хэрэгжүүлж буй бодлого, ажиллагааг танилцуулж үг хэлэв.

Манай улс Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө энэ оны 5 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн баталж, хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж