Германд өнөөдөр холбооны сонгууль болж байна. Тус сонгуульд Христийн Ардчилал намаас Ангела Меркель дөрөв дэх удаагаа канцлерийн суудалд нэр дэвшин, өрсөлдөж байгаа юм. Түүний эсрэг Европын парламентын экс ерөнхийлөгч Мартин Шульц Соцаил Демократ намаас нэр дэвшин өрсөлдөж байна.
Мартин Шульц хүчтэй өрсөлдөгч. Гэсэн ч Ангела Меркелийн 12 жил канцлераар ажилласан туршлага түүний давуу тал болж байна.
Санал авах байр орон нутгийн цагаар өглөө 08:00 цагт эхэлж, 18:00 цагт хаана. Германд 18 наснаас дээш буюу санал өгөх эрхтэй 61,5 сая хүн сонгуульд оролцох тоо бий.
Германы үндэсний парламент буюу Бундестагт суудалтай зургаан нам өрсөлдөж буй тус сонгуулийг олон улс анхаарал тавин ажиглаж байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС