Ардын жүжигчид “Асрах төв”-д зочилно

Хуучирсан мэдээ: 2011.01.10-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчид “Асрах төв”-д зочилно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ сарыг хүүхдийн шилдэг бүтээлийн сар болгон зарласан билээ. Тус ажлынхаа хүрээнд маргааш драмын театрын ардын жүжигчид “Асрах төв”-ийн зорин очих нь ээ. Тус төвийн  байранд 11 цагт ардыг жүжигчид “Хүний сайхан сэтгэл” нэртэй уулзалт хийх гэж байна. Эцэг эхийн хайр халамжаар дутаж байдаг хүүхдүүдтэй ахмад уран бүтээлчид маань нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, чин сэтгэлийн халуун дотно яриа өрнүүлэн өнгөрүүлэх юм.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж