
Эрт дээр үеэс зуун настыг газар дундын тэнгисийн дагуу чимэглэлийн ба эмийн ургамал гэж ургуулж ирсэн байна. Испаничууд түүнийг Америкт анх авчирсан нь тэндхийн нөхцөлд сайн таарч урган дэлгэрсэн байна. Эрт дээр цагт энэ ургамал урт нас, удаан жаргал авчирдаг хэмээн хүмүүс шүтдэг байжээ. Зуун настын өтгөрүүлсэн шүүс (арабууд түүнийг сабур буюу тэсвэр хатуужил гэж нэрлэдэг) ба навчийг идээ бээртэй шарх, хорхой шавьжны хазалт болон түлэнхийний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн байна. Тэрээр нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй ба ургамлын амин дэм нь хүчтэй эм болдог. Ханиад хүрэхэд зуун настын шүүсийг хамарт дусаан ашигладаг. Буйл өрөвсөхөд зуун настын шүүсээр амаа зайлдаг гэнэ. Эцэж турахад бие тэнхрүүлэх журмаар түүнийг уудаг ажээ.