Зуун наст зуу насладаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Зуун наст зуу насладаг уу?

Өмнөд Америк, Арабын хойгоос гаралтай энэ олон наст ургамалын 350 гаруй төрөл байдаг. Зарим нутаг оронд тухайлбал, Намибийн цөлд зуун наст ер бусын ой үүсгэдэг. Хамгийн том зуун настыг Байнеса гэх ба Африкт ургах бөгөөд өндөр нь 18 м, иш нь 3 метрийн голчтой. Алое буюу зуун наст нь ихэнхдээ элдэв сонин хэлбэрийн навчтай олон наст ургамлын хэлбэрээр тааралдана. Эдний дундаас хамгийн их дэлгэрсэн нь мод хэлбэрийн гэрийн таримал төрөл юм. Гэрийн нөхцөлд энэ ургамал цэцэглэх нь удаан учраас хүмүүс зуун наст гэж нэрлэжээ.
Эрт дээр үеэс зуун настыг  газар дундын тэнгисийн дагуу чимэглэлийн ба эмийн  ургамал гэж ургуулж ирсэн байна. Испаничууд түүнийг Америкт анх авчирсан нь тэндхийн нөхцөлд сайн таарч урган дэлгэрсэн байна. Эрт дээр цагт энэ ургамал урт нас, удаан жаргал авчирдаг хэмээн хүмүүс шүтдэг байжээ. Зуун настын өтгөрүүлсэн шүүс (арабууд түүнийг сабур буюу тэсвэр хатуужил гэж нэрлэдэг) ба навчийг идээ бээртэй шарх, хорхой шавьжны хазалт болон түлэнхийний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн байна. Тэрээр нянгийн эсрэг сайн үйлчилгээтэй ба ургамлын амин дэм нь хүчтэй эм болдог. Ханиад хүрэхэд зуун настын шүүсийг хамарт дусаан ашигладаг. Буйл өрөвсөхөд зуун настын шүүсээр амаа зайлдаг гэнэ. Эцэж турахад бие тэнхрүүлэх журмаар түүнийг уудаг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж