Кличко хүнд цохилтоор Чамберсийг буулган авлааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN2010-03-21Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко өнгөрсөн шөнө Германы Дюссельдорф хотноо АНУ-ын боксчин Эдди Чамберстай тулалдаж, тулааны 12 буюу эцсийн үе өндөрлөхөд таван секунд дутуу байхад хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авснаар IBF, WBO болон IBO-гийн дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа. Өдгөө 33 нас зооглоод буй Украйны тамирчин Кличко ийнхүү тав дахиа WBO болон IBF-ын аваргын бүсээ амжилттай хамгаалсан юм. Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд ноёрхлоо тогтоогоод буй Кличко сүүлийн зургаан жилийн туршид огтхон ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 12 дахь удаагаа дараалан аваргаа хамгаалах тулаанд өрсөлдөгчөө нам цохиод байна. С.ЦэлмэгХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа5 цагийн өмнө