Кличко хүнд цохилтоор Чамберсийг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.21-нд нийтлэгдсэн

Кличко хүнд цохилтоор Чамберсийг буулган авлаа

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Владимир Кличко өнгөрсөн шөнө Германы Дюссельдорф хотноо АНУ-ын боксчин Эдди Чамберстай тулалдаж, тулааны 12 буюу эцсийн үе өндөрлөхөд таван секунд дутуу байхад хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авснаар IBF, WBO болон IBO-гийн дэлхийн аваргын бүсээ амжилттай хамгааллаа. Өдгөө 33 нас зооглоод буй Украйны тамирчин Кличко ийнхүү тав дахиа WBO болон IBF-ын аваргын бүсээ амжилттай хамгаалсан юм. Дэлхийн мэргэжлийн боксын рингэнд ноёрхлоо тогтоогоод буй Кличко сүүлийн зургаан жилийн туршид огтхон ч ялагдал хүлээгээгүй бөгөөд 12 дахь удаагаа дараалан аваргаа хамгаалах тулаанд өрсөлдөгчөө нам цохиод байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж