Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав

Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг найман хувиар, багш эмч, сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэхээр болжээ. Энэ шийдвэрийг сонссон төрийн албан хаагчид, багш эмч нар цалингийн нэмэгдлээ голж байгаа гэнэ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин нэмнэ  гэсэн сургаар үйлдвэр, үйлчилгээний газруудын  бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ.  Өөрөөр хэлбэл, цалингийн нэмэгдэл инфляци, үнийн өсөлтийг хөөрөгдөж, төрийн албаныхны хөлд хувийн хэвшлийнхэн чирэгдэж эхэллээ.

Хувийн хэвшилд ажиллаж байгаа олон хүн багш, эмч, сувилагч нараас бага цалинтай. Өөрөөр хэлбэл, багш эмч, сувилагч нарын үндсэн цалин бага ч олон жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, дэвтэр зассан гээд чамгүй нэмэгдэл авчихдаг. Дээр нь тэтгэвэртээ гарахдаа 12-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна.

Үнэндээ төрийн албан хаагчид, багш, эмч, сувилагч нарын цалингийн өсөлтийг баялаг бүтээгчид л халааснаасаа өгч байна гэсэн үг. Эдийн засгийн хямралыг хуруу хумсаа хуйлах шахуу даван туулж байгаа хувийн байгууллагад ажиллагсдын хувьд цалин нэм гэж хэлж чадахгүй суухад эсрэгээрээ төрийнхөн цалингийн нэмэгдлээ голж тунирхаж суух ч гэж дээ. Төсвийн мөнгө ёолдоггүй болохоор л төрийн албан хаагчид ингэж эрхэлж, туньдаг биз.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж