Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав | News.MN

Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав

Хуучирсан мэдээ: 2018.08.23-нд нийтлэгдсэн

Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав

Цалингаа нэмүүлсэн төрийнхөн уйлав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг найман хувиар, багш эмч, сувилагч нарын цалинг 12-30 хувиар нэмэхээр болжээ. Энэ шийдвэрийг сонссон төрийн албан хаагчид, багш эмч нар цалингийн нэмэгдлээ голж байгаа гэнэ. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цалин нэмнэ  гэсэн сургаар үйлдвэр, үйлчилгээний газруудын  бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ.  Өөрөөр хэлбэл, цалингийн нэмэгдэл инфляци, үнийн өсөлтийг хөөрөгдөж, төрийн албаныхны хөлд хувийн хэвшлийнхэн чирэгдэж эхэллээ.

Хувийн хэвшилд ажиллаж байгаа олон хүн багш, эмч, сувилагч нараас бага цалинтай. Өөрөөр хэлбэл, багш эмч, сувилагч нарын үндсэн цалин бага ч олон жилийн нэмэгдэл, илүү цагийн хөлс, дэвтэр зассан гээд чамгүй нэмэгдэл авчихдаг. Дээр нь тэтгэвэртээ гарахдаа 12-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авна.

Үнэндээ төрийн албан хаагчид, багш, эмч, сувилагч нарын цалингийн өсөлтийг баялаг бүтээгчид л халааснаасаа өгч байна гэсэн үг. Эдийн засгийн хямралыг хуруу хумсаа хуйлах шахуу даван туулж байгаа хувийн байгууллагад ажиллагсдын хувьд цалин нэм гэж хэлж чадахгүй суухад эсрэгээрээ төрийнхөн цалингийн нэмэгдлээ голж тунирхаж суух ч гэж дээ. Төсвийн мөнгө ёолдоггүй болохоор л төрийн албан хаагчид ингэж эрхэлж, туньдаг биз.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

46 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-23 103.10.23.80

Хамгийн арчаагүй бэттэгчин хахуулч нам дагсан бөхс долоогч бууны нохой нар төрийн албанд байгаа

Avatar

Зочин 2018-08-23 202.21.115.165

Хэн тэд нарыг сонгож гаргалаа сайн бодооч

Avatar

Зочин 2018-08-23 103.10.23.80

Төрийн алба нэртэй нүсэр том орон тоог цөөлөх хэрэгтэй ажил хийдэгүй цаг нөхцөөж цалин авдаг орон тоо маш олон байна Энэ бол нам төвтэй улс төрийн гай юм

Avatar

Зочин 2018-08-23 202.21.115.165

Хэн тэд нарыг сонгож гаргалаа сайн бодооч

Avatar

Буруу Цолмон 2018-08-23 103.10.23.80

Ийм ч тэнэг төртэй тэнэг төрийн албан хаагч нартай байх гэж дээ
Цалин нэмэхийн оронд үнийг бууруулах ажил хийх хэрэгтэй
тэгэж байж эдийн засагын нөлөөлөл нь иргэн бүрд жигэд хүрч
Улсын эдийн засагт сайнаар нөлөөлнө Монгол төгрөгний ханш чангарна
Цалин нэмэх нь үнийг хөөрөгдөж дотоодын үүлдвэрийг данпууруулаж
ард иргэдийг туйлдуулаж Монгол төргөгийг үнгүйдүүлэж Улсаараа мөлгөх байдалд хүргэнэ
Одоо бид бараа таваар хүнсэний үнэнд хязгаар тогтоож Дотоодын зах зээлээн хамгаалаж
өөрийн хийж чадах чадаж байгаа бараа хүнсийг гаднаас оруулахаа болох хэрэгтэй
Дотоодын үүлдвэрүүдийг дэмжэн ажилах арис шир ноос ноолуураа бүтээхтүүн болгох
алт зэс нүүрсээн дахин боловсоруулах ажилын түргэтгэх энэ талаар
Барууны орнуудтай хамтарсан үүлдвэрийг байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-08-23 202.21.115.165

Хэн тэд нарыг сонгож гаргалаа сайн бодооч

Avatar

zochin 2018-08-23 124.158.112.26

яг үнэн
хувийн хэвшлийн бид л ачаагаа нэмж үүрэх юм байна

Avatar

зөв 2018-08-23 202.131.226.221

үнэн цалин нэмлээ гээд ачаалал буурахгүй тэгж байхаар оронтоо нэмэхгүй ажилгүй багш эмч зөндөөл байгаа

Avatar

Зочин 2018-08-23 64.119.27.160

Эмч багш нар чинь цалингаа нэмээд өгөөч гээд гуйгаад уйлаад байгаа биз дээ.тэдний цалинг л ахиухан нэмээд өгчихгүй цалин нэмээч гэж хүсэхгүй байгаа саятан тэр бумтан төрийн албан хаагчидыг 8 % р нэмж байгааг ойлгохгүй бна.өрөөндөө үнэтэй архи хураасан найрласан зодолдсон нэгнээ алалцсан жипээр дайрч алчих гээд давхилдсан бас бохь зажилж эрүү амны ажил хийж зүгээр суусан ганган будмал авгачуул зэрэг хүмүүсын цалинг нэмж татварын мөнгө устгахаа боль

Avatar

зочин 2018-08-23 202.9.40.202

төрийн албан хаагч ч гэсэн татвар төлдөг ш тээ. төрийн алба уруу ямар их дайрч гүтгэн доромжилдог юм бэ. мйнга мйнга шудрага мөрөөрөө ажлаа сайн хийдэг хүмүүс байгаа ш тээ. арын хаалгаар дарга нарын татаасууд л илт мэдэгдэж ажлаа мэдэхгүй ёс зүйн зөрчил гаргадаг ш тээ.Тэгээд энэ том дарга нар бас хавтгайруулан төрийн албаны хүмүүсийг худлаа мэрэхээ болиоч. ард түмэнд таалагдах гэж.

Avatar

Зочин 2018-08-23 66.181.161.113

Сургууль эмнэлгээ телбертэй болгохгуй бол энэ асуудал дуусахгуй дээ. Амьдралын тувшин байнга еерчлегдене. Туунийг бариад байж болохгуй засгийн хурлыг хэзээ шийдэх бол гээд хараад туун дээр хэдэн поп ууд нь тоглоод ямар ч тогтворгуй.

Avatar

олиггүй 2018-08-23 66.181.164.171

Ямар сонин мэдээлэл бичсэн юм бэ? Энэ Бат гэдэг сэтгүүлчийнхээр бол бүгд баялаг бүтээгч болчихвол төрийн албан хаагч гэж байхгүй, цалин өгөхгүй зүгээр сайхан бүгдээрээ баяжих юм байна лдаа. Ховорхон сэтгэлгээтэй сэтгүүлч байна даа.

Avatar

Зочин 2018-08-23 112.72.11.109

Чи үүнийг ойлгосонгүй!!!

Avatar

зочин 2018-08-23 66.181.190.20

Зөвхөн сувилагч асрагч нарынхыг л нэмэх ёстой байсийн.
Яг шударгаар ярих юм бол шүү дээ

Avatar

Зочин 2018-08-23 122.201.31.145

Bat Chi bitgii khuts. Turiin albani hymyys bugd zeeltei. Bid khyn bish yum uu. Mal.

Avatar

Амгаа 2018-08-23 66.181.161.10

Зөв бичсэн юмыг та нар яах юм. Та муусайн паразитуудаас айхгуй харин ч мундаг сэтгүүлч байна. Төсвийн цалингаас нь салгачихвал амиа аваад явж чадахгуй салгалах амьсгаануудыг тэжээх гэж хувийн хэвшлийн бид л шар махтайгаа хатдаг шүү.

Avatar

Zochin 2018-08-23 66.181.161.105

Avatar

Зочин 2018-08-23 64.119.16.154

ТӨРИЙН АЛББАНЫХНЫ ЦАЛИН БАГА УЧИР БИЕ БИЕНЭЭ АЛЖ БАЙНАШДЭЭ.ККК

Avatar

Амгаа 2018-08-23 66.181.161.10

Үхсэнээ хийж төрд ажилладаг юм

Avatar

Хүннү 2018-08-23 112.72.11.109

Чи алуурчны хамсаатан уу, дансандаа 170 саятай хүний цалинг бага гэхүү малаа!!!

Avatar

Зочин 2018-08-23 202.170.84.184

Цалин багатай төрийнхэн тэгээд хадгаламжиндаа тэрбумтай байдаг хэрэг үү???

Avatar

Зочин 2018-08-23 202.126.89.100

ӨДӨРТӨӨ 2-3 ТЭНЭГ ӨГҮҮЛБЭР ТЭРЛЭХГҮЙ БОЛ ЦАЛИНГ НЬ ӨГДӨГГҮЙ ЮМУУ ЭНЭ САЙТЫНХАНД.

Avatar

Зочин 2018-08-23 202.9.42.1

Ийм хог бичиж суухаар тэр Соронз гээд сэтгүүлийн газар ор эсвэл бас гологдчдым болуу Бат минь

Avatar

Irgen 2018-08-23 202.126.89.85

Golood bgaa bol zaigaa tavij uguud zailj bolno shuu. Ta nariin hiidgiig hiichih humuus oochirlood l bj bna

Avatar

Зочин 2018-08-23 202.9.42.1

daraagiin hun n sonin deeree sooholzood tegeed l golood yvna geed boddoo

Avatar

Зочин 2018-08-23 103.26.195.238

[Хориотой Үг] сайт болчихоод байгаа ш дээ танайх. Сүүлийн үеийн мэдээ нийтлэлүүд чинь үүнийг гэрчлээд л байгаа юм даа. Төрийн алба хаагчдын цалинг нэмэх нь зүй ёсных, [Хориотой Үг] мал ч үүнийг дэмжинэ. Олон сайхан чадварлаг залуу цалин голж өөр салбарт эсхүл гадаадынхны гар хөл болсон ажил хийж өөрийгөө ч улс орноо ч гутааж байгаа нь баараггүй үнэн ш дээ. Захиалганы хэдэн цаасанд автаж улс орноо хагаралдуулахаа даруйхан зогсоо, цаашид энэ мэт [Хориотой Үг] маанагын толгойг ч [Хориотой Үг]лэх чадваргүй явуургүй нийтлэлээ зогсоо, шаардаж байна танай сайтаас

Avatar

Зочин 2018-08-23 202.9.42.6

Төрийн албаныхнаас бусад нь хүн бишүү. Багш нар харинч өндөр цалин авдагшүү дээ. Олигтой юм заадагч биш гоншигнох хэрэггүй

Avatar

Г.Одбаяр. 2018-08-23 202.9.42.7

Цалин орлого хэт бага байгаагаас маш олон сайхан хөдөлмөрч залуус харийн газар аль хүндийг хийж байхад ,сэтгээүүлчид дунд нь яс хаяад сууж байх ч гэж дээ .Монгол хүний үнэлэмж муу байгаа нь харийнхан монголчууд хямдхаан хөлсөлж юу дуртайгаа хийлгэж ,төрийн түшээд ,ерөнхий сайдууд хүртэл яг л ийм замаар баяжиж байна.Төсөвт мөнгө байхгүй гэдэгт монголчууд итгэхгүй ээ.Тэр байхгүй гэх мөнгө бүгд харь оронд оцшор дансанд байгаа гэдгийг Монголчууд бүгд мэднэ .Түүнээс болж л элдэв зээлд ядарсан Монголчууд ажил хийсэн ч сараас сард өрөө арай ядан дарж үлдсэн жаахан мөнгөө хүргэж ядаж суухад олигархиуд юу ч ойлгохгүй байна шүү дээ.

Avatar

С.Энхаяр 2018-08-23 66.181.160.75

Тамын тогооны үлгэрийг үхтэлээ сонсох юм шиг байгаа юм аа.Яагаад ингэж бие биендээ атаархаж хорсож,бие биенийхээ араас чулуу шидэж амьдрах ёстойг ойлгохгүй юм даа.Тэгээд дээр нь сэтгүүлчид маань ийм ёс зүйгүй ,өчүүхэн бодолтой байхаар нийгэм дайсагналцсан уур амьсгалтай байлгүй ч яахав дээ.

Avatar

Зочин 2018-08-23 175.38.8.149

Их муухай Монголчуудыг дотроос нь турхирсан нийтлэл бичсэн байна… Баримттай нотолгоотой, олигтойхон хянасан нийтлэл тавьж байгаач ээ НУС МН ийхаан

Avatar

bbb 2018-08-23 66.181.161.63

tanai saitiin medee gej suulin ued arai dendej bn. yamar ch sudalgaagui. yu bicheed bgn be . Bat gegch yag yu heleh gd bgaan namiin buuni nohoi hulsni bicheech banid chn h*****d bh yum

Avatar

Tenegt za 2018-08-23 202.9.40.133

Chi bankniihand emenees iluugeer shuluulj baij gants ug gan hiideggui bizdee, ter turiin alban haagchdiin huuhduud, ax egch duu nar ni, naiz nar ni bayaylag buteechid bdg yum shuu

Avatar

Өвгөн 2018-08-23 49.0.212.46

Амжиргаанд хүрэх цалин өгсөн нь зах зээлд тэсч үлдэнэ, гашуун хууль, харин ажилтнаа өлөн зэлмүүн байлгах сонирхол байна аа, гарах гарц нь хөдөлмөрийн бүтээмж, бичигч энэ тухай үл мэдэх нэгэн, эсвэл гар хөл …зайлуул

Avatar

иргэн 2018-08-23 66.181.190.69

Цалинг ялгаатай хийснээр нь хүнд, хатуу, өдөр, шөнө ажиллагаар нь бас стрестэй газар гэх мэт ялгах цаг болсон. Байнга олон хүүхдийн чимээнд байнга хүүхэд уйлаастай, зовсон чарласан газар тухайлбал хүүхдийн, мэс засал, гэмтэл, төрөх газрын эмч, сувилагч, нарын цалин харьцангуй өндөр байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-23

Хувийн хэвшилийнхэн төрийн албаныханыг хооронд нь яс хаясан бичвэр байна .би хувийн хэвшилд ажилдаг.эмч нарын цалинг олигтойхон нэмээд өгчөөч.цалингаа дагаад чанар сайжрах ёстой

Avatar

Зочин 2018-08-23 202.126.89.102

Хувийн хэвшлийнхэн ажиллана, санаачлана, баялаг бүтээнэ, татвар төлнө, төсөвт төвлөрүүлнэ, төрийнхөн эрх мэдлээр далайлгана, өөрсдийнх нь цалин тансаглалыг нь бэлтгэдэг хувийн хэвшлийнхэнийг дарамтлана, тэдний ажлын бүтээмж 30-35%,, авдаг цалин нь дүйцэж байгаа биз. Одоо цалинг нэмэхээр голж буй бол тэдэнтэй төр хөдөлмөрийн гэрээгээ цуцалмаар юм.

Avatar

Аятөйхан бодлого гаргачихаж болохгүй бгаа юм бхдаа 2018-08-23 64.119.16.213

Хөдөө 5 жил ажилласан гээд 2 гурван сая төгрөг авдаг юм бишүү. Нэмэгдлүүд тэтгэмжүүд бол байгаа байгаа сумынхан хувмйн малтай ногоо жимсээ тариад их догь байдаг ш дээ хотын багш эмч сувилагч нар хэцүү байдаг юм болов уу

Avatar

Зочин 2018-08-23 74.82.35.90

deerx xuwi xvnii bodol uu

Avatar

Зочин 2018-08-23 202.5.202.130

Энэ нийтлэл ямар ч сэтгүүл зүйн шаардлага хангахгүй, яаран сандран захиалгаар бичсэн байна. Танай сайт улам л муудаад байгаа гэж уншигчидын хэлээд байгаатай санал нэгдэж дахиж танай сайтаар ойрын үед орохгүй ээ.

Avatar

тэнэгүүд 2018-08-23 116.41.131.100

Сайхан хуурч байна даа. мангарууд

Avatar

Зочин 2018-08-23 66.181.179.227

AUGAA IH PUTINY OROS 2018 OND TSALINGAA 4 HUVI NEMNE GSEN ZORILT DEVSHUULEED BAIGAAG DUULGAYA!

Avatar

Зочин 2018-08-23 66.181.179.227

DORVON HUVI

Avatar

Иргэн 2018-08-23 202.126.89.113

Терийн жинхэнэ албан хаагч багш эмч нарын цалин нэмэх естой харин гишууд сайд дарга нар засгийн газрын тансаглал идэж уухыг хянах сачий бхгуй биз дээ. Худалдагдсан сэтгуулчинцэр чи ард тумний хооронд ханарал уусгэсэн едеен хатгасан юм бичихээ болиоч. Анализ дун шинжилгээ хийж чаддаггуй юм бол зугээр бичиж суу

Avatar

Зочин 2018-08-23 66.181.185.110

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЙД НАРАА ТА НӨХӨД ЦАЛИНГ ЯЛГАВАРТАЙ НЭМЭХДЭЭ ЗААВАЛ ХАРГАЛЗАХ НЭГЭН ЗҮЙЛИЙГ ХЭЛЬЕ. ХӨДӨӨГИЙН ЭМЧ, БАГШ НАРЫН ЦАЛИНГ БАРАГ НЭМЭХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ ШҮҮ. ТЭД БОЛ ТАВАН ЖИЛ ТУТАМ НЭМЭГДЭЛ АВДАГ, АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ГЭРТЭЭ СУУЖ ЦАЛИН АВЧ СУУГАА ХҮМҮҮС ЮМ ГЭДГИЙГ АНХААР. АНГИ ДҮҮРГЭЛТ Л ГЭХЭД ТАВ АРВАН ХҮҮХЭДТЭЙ ШҮҮ. ХАРИН ХОТОД АЖЛЫН НӨХЦӨЛ, АЧААЛАЛ ДЭНДҮҮ ХҮНД, НЭМЭГДЭЛ ХӨЛС ГЭХЭЭР ЮМГҮЙ ШҮҮ. ОДОО НЭМЭГДЭХ ЦАЛИНГ ХОТОД ДИЙЛЭНХИЙГ ХУВААРИЛАХХЭРЭГТЭЙ. ХОТЫН ЭМЧ, БАГШ НАР ХӨДӨӨ ОЧООД АЖИЛЛАХ САНАЛ ГАРГААД ТЭНД ОРОН ТОО БАЙХГҮЙ, ОДОО БАЙГАА НЬ ЧАДАЛ ЧАНСАА ХАМААГҮЙ НАСААРАА ОРОН ТОО БӨГЛӨДӨГ ЮМ. АМЬДРАЛ ИЙМ Л БАЙГАА.

Avatar

zochin 2018-08-23 103.14.38.210

Bagsh emch nariin tsalin denduu baga shuudee ingej showdhaa bolioch dee.
Achanii hundiig uurch baigaa bagch ,emch nariin tsalin nemeh n zov.

Avatar

irgen 2018-08-23 202.21.117.178

menge nemsengui gej suult ajil hayalt zarlana .Nemeheer bas ajil haylt zarlana Unendee eer hiih ajil alguu UE-n darga naraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж