Монгол Улс ирэх 30 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө нарийн тодорхой боловсруулаад, иргэдэдээ танилцуулж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нийслэлийн 9 дүүргийн иргэд, сонгогчидтойгоо ээлжлэн уулзаж, Улаанбаатар хот 2040 хөгжлийн төлөвлөгөөг танилцуулаад дууслаа. Өдгөө агаарын бохирдол, түгжрэл, хэт төвлөрөл, эрчим хүчний хомсдол, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, орон сууцны хүрэлцээгүй байдал гээд бэрхшээл нь хэдийн хэр хэмжээнээс хэтэрчихсэн өнөөдрийн Улаанбаатарын асуудал бол өнгөрсөн 30 жилийн хариуцлагагүйн дүр зураг. Дахин төлөвлөж, зоригтой хөрөнгө оруулж, ханцуй шамлаж өөрчилж байж дөрвөн уулынхаа хонхорт таг гацчихсан Улаанбаатарыг задална, тэлнэ, урагшлуулна.
Улаанбаатарын утаа, түгжрэл гэх ужиг асуудлыг шийдэх зам нь 2040 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөний план.
“Хэзээ бид түгжрэхгүй зорьсон газартаа хүрэх вэ, хэзээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд сурталгүй авах вэ, хэзээ айлуудын тооноор яндан биш цонхоор нар тусдаг болох вэ, хэзээ хүүхэд хөгшидгүй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн зовлонгүй амьдрах вэ хэзээ, хэзээ, хэзээ…” гэсэн түмэн асуулт найман настай балчраас наян настай буурлын аманд “хүлхээтэй” явдаг болчихсон тийм л 30 жил урсан өнгөрчээ. Гэвч өнөөдөр үеийн үед төрийн жолоо атгагсдаас хариуцлага нэхэж цаг алдахгүй урагшлах замыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “зурсан” нь Улаанбатаар хот 2040 хөгжлийн төлөвлөгөө. Дагуул, хаяа хотуудыг бий болгож, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, нийтийн тээврийн олон төрөлт сонголтыг бий болгохоос эхлээд иргэдээ орон сууцжуулах том амбийцтай энэхүү төлөвлөгөөг НИТХ-ын Төлөөлөгчид өөр өөрсдийн сонгогдсон тойргийн иргэдэдээ танилцуулснаар төрийн бүх шатныхан, Долоон буудлын Должин эмээ Улаанбаатар яаж, хэрхэн хөгжиж, ямар замаар цоо шинэ хот болохоор зорьж байгаатай танилцаж, ижил нэг түвшин, нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй боллоо. Томоохон төслүүд гараанаас гарах гээд дуншиж байгаа энэ мөчид иргэдийнхээ дэмжлэгийг авч чадсан, иргэдэдээ ач холбогдлыг нь ойлгуулж, ойлголцож чадсан төслүүд амжилттай хэрэгжсэн байдаг. Тэгэхээр НИТХ-ын Төлөөлөгчдийн иргэдтэйгээ ажиллаж, сонгогчдоо мэдээ, мэдээллээр хангаж байгаа энэхүү арга хэмжээ цагаа оллоо, байндаа туслаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс байгуулагдан бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа А.Баяр даргатай НИТХ-д Монгол ардын намаас 40, Ардчилсан намаас 5, нийт 45 Төлөөлөгч иргэний дуу хоолой болж ажиллаж байна. НИТХ-ын 45 төлөөлөгч бол төр иргэнийг холбох гүүр гэдгээ ухамсарлан сонгогчдынхоо сонорт хүрэх ёстой төрийн малгай бодлогыг нэг бүрчлэн танилцуулж дууслаа. Иргэний эрхийг хангах, төрийн бодлого шийдвэрт дуу хоолой, үзэл бодлгыг нь шингээх,нийслэлийнхний аюулгүй таатай амьдрах нөхцөлийг улам сайжруулахын төлөө зорьж ажиллах ёстой НИТХ-ын байгууллагын энэ удаагийн бүтэц бүрэлдэхүүн иргэндээ ойртож, иргэндээ хүрч ажилладаг урд хожид байгаагүй шинэ арга барилаар ажиллаад эхэлсэнд олон нийт тун таатай хандаж байна.
Temuujin 1 минутын өмнө 202.126.91.195
зөө зөө, 40 он хүртэл угаартаад үхэх юм байна.
Нэргүй 37 минутын өмнө 202.9.41.50
Жорлн шагнл шаачлаа арай дээр. Шагнл гутаасн. Хог шаарнууд.
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.34
Зураг дээр байгаа, цуглуулж ирсэн хүмүүс нь 2040 оныг хүлээж барах болов уу