Дэлхийн оюутны спортын наадамд монголын 12 тамирчин өрсөлдөнө

Дэлхийн оюутны спортын наадамд монголын 12 тамирчин өрсөлдөнө

Дэлхийн оюутны спортын наадамд монголын 12 тамирчин өрсөлдөнө

Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам нэгдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 90 багц медалийн төлөө өрсөлдөх бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна.

Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөх бол  уран гулгалтын төрөлд дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл оролцоно. Харин гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, уулын цанын төрөлд дасалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор А.Сондорбаяр, О.Өсөх-Ирээдүй, А.Итгэл, снөүбоардын төрөлд Г.Ганзориг өрсөлдөх юм.

Тухайлбал, снөүбордын төрөлд оролцох Г.Ганзориг нь Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд өрсөлдөх анхны монгол тамирчин болж байгаа ба тэрбээр энэ төрөлдөө Монгол Улсын гурван удаагийн аварга, Монголын бүх ард түмний спортын их наадмын алт, мөнгөн медальт тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж