Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй 28 дугуйлан хичээллэж байна

Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй 28 дугуйлан хичээллэж байна

Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй 28 дугуйлан хичээллэж байна

Нийслэлд цор ганц үнэ төлбөргүй сургалт явуулдаг "Хүүхдийн урлан бүтээх төв"-ийн дугуйлан хөтөлбөрүүдийн талаар “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн сургалтын менежер М.Атараас тодрууллаа.


Тэрбээр, "Монголын хүүхдийн урлан бүтээх төв энэ жил 36 дахь жилийнхээ элсэлтийг авч, хүүхдүүдээ төгсгөөд тавдугаар сарын 15-наас хичээлийн жилийнхээ хаалтыг хийсэн. Хамгийн сүүлд хүүхдүүдийнхээ “Урлагийн ертөнц” үзэсгэлэнг гаргаж, одоогоор дугуйлангийн үйл ажиллагаа завсарласан байна. Манайх хүүхдийн хичээлээс гадуурх сургалт, хүмүүжил, хөгжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас ерөнхий боловсролын сургуультай зэрэгцэж үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас 2023-2024 оны хичээлийн жилд 18 төрлийн 21 дугуйлан хичээллэсэн. Нийт 1500 гаруй хүүхэд энэ жил суралцаж төгссөн.

Дараагийн 2024-2025 оны элсэлтээ намар, есдүгээр сарын 3-наас эхлэн бүртгэж, есдүгээр сарын 15-наас эхлэн хичээллэнэ.

Ирэх хичээлийн жилд мөн л 18 төрлийн 28 дугуйлан хичээллэнэ. Нэмэлтээр монгол хувцас загварын анги нээхээр зорьж байна. Хүүхдийн урлан бүтээх төвийн хувьд дүрслэх урлаг, гар урлалын чиглэлээр хүүхдүүд маш их суралцдаг. Хүүхдүүдийнхээ эрэлт, хүсэлтийн дагуу эко урлалын анги, сүүлийн үеийн уран зургийн бүх төрлөөр, уран зургийн ангиуд төрөлжиж байна. Түүнчлэн уран баримал, уран бичлэг гэх мэт урлахуйн чиглэлээр түлхүү сургадаг гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

JaimeShine 2 минутын өмнө 109.248.205.130

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2739280

Avatar

SarahHuang 2 цагийн өмнө 95.182.125.71

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2739280

Avatar

StephanieMao 4 цагийн өмнө 46.8.193.111

Халуун охид таныг хүлээж байна >>>> https://news.mn@ok.me/95WG1?2739280

Avatar

DebbieSummers 7 цагийн өмнө 46.8.223.26

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2739280

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж