Монголчууд хүнд хэлбэрийн иодын дутагдалтай

Монголчууд хүнд хэлбэрийн иодын дутагдалтай

Монголчууд хүнд хэлбэрийн иодын дутагдалтай

Монгол орон нь далайн түвшнөөс тодорхой хэмжээний өндөрлөгт оршдог учраас нарны хэт ягаан туяаны үйлчилгээ өндөртэй байдаг. Үүнтэй холбоотойгоор усанд байгаа иод амархан задарч алга болдог. Тиймээс хүмүүс иодын дутагдалд орох нь элбэг бөгөөд хоол хүнсээр авч буй иодын хэмжээ тун бага байдаг байна. Мөн нийгмийн бухимдал, стресс нь бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болоод байна. Тэгэхээр энэ бол нийгэмтэй холбоотой өвчин юм. Байнгын стресс, зан харьцаа, сэтгэл санааны гутрал бамбайд мэдэгдэм нөлөөлдөг юм.

Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчлөх эрсдэлтэй бөгөөд цаашилбал урагт нөлөөлөн удамшлаар урагт нөлөөлөх тохиодол ихээхэн тохиолддог. Бамбай булчирхайн эмгэг нь нүдэнд ил харагдаж, гараар барих төдийхөнд мэдрэгдэхгүй зөвхөн мэргэжлийн эмчийн үзлэгээр мэдэгддэг байна.

Бамбай булчирхайн дааврын дутагдлыг:

  • Ядарч сульдах
  • Өтгөн хатах
  • Арьс хуурайших
  • Жин нэмэх
  • Цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэх
  • Булчингаар өвдөх
  • Үе мөчөөр өвдөх, хөших
  • Сарын тэмдгийн хэмжээ ихсэх
  • Үс шингэрэх
  • Зүрхний цохилт удаашрах
  • Сэтгэл санаагаар унах
  • Ой санамж бүдэг болох зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.

Бамбайн дааврын шинжилгээгээг та өрх, дүүрэг, хувийн бүх эмнэлэг гээд өөрт хялбар хаана ч хийлгэх боломжтой. Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтандаа эрт орж, бамбайн дааврын шинжилгээг нэн түрүүнд өгөх хэрэгтэй байдаг.

Хэрэв бамбайн даавар дутагдсан бол:

Иод агуулсан хүнсний бүтээгдхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Хамгийн их иод агуулсан хүнсний бүтээгдэхүүнд далайн гаралтай хүнс ордог.

Хоногийн хэрэгцээгээ хамгийн хялбар энгийн арга биологийн идэвхит төлөв бүхий иодоор баяжуулсан Хужирт Йода байгалийн эрдэст усыг өдөр тутамдаа хэрэглэн иодийн хэрэгцээгээ хангаарай. Байгалийн эрдэст ус нь аливаа эрдэс бодис, бичил элемент бүрийг хүний биед шингээх хамгийн сайн зөөвөрлөгч билээ.

Бамбай булчирхайн эмгэг нь эмчлэхэд хамгийн хөнгөхөн өвчин бөгөөд хамгийн чухал нь жилдээ нэг удаа заавал үзүүлж байх хэрэгтэй шүү. Урьд нь бамбай булчирхайн эмчилгээ хийлгэж байсан бол эмчийн хяналтад байж дааврын хэмжээг тогтмол түвшинд барих нь мөн чухал.

Шинэ үеийн шинэ тансаглал байгалын эрдэст усаа уун монгол хүн бүр эрүүл байг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж