"Гэдэсний халдварт өвчин хүндэрвэл хоол боловсруулах эрхтнийг гэмтээнэ"

"Гэдэсний халдварт өвчин хүндэрвэл хоол боловсруулах эрхтнийг гэмтээнэ"

"Гэдэсний халдварт өвчин хүндэрвэл хоол боловсруулах эрхтнийг гэмтээнэ"

Хөрсний бохирдлоор дамжин гэдэсний халдварт өвчнөөр бага насныхан илүүтэй халдварлаж байна. Иймээс энэ өвчний халдварыг авсан тохиолдолд ямар шинж тэмдэг үзүүлдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.


-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар гэдэсний халдварт өвчний хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ. Улаанбаатар хотод хөрсний бохирдол их байдгаас бага насны хүүхдүүд голчлон эмнэлэгт хандаж байгаа мэдээлэл их бий?

-Гэдэсний халдварт өвчнийг хам шинжийн сэжигтэй тохиолдлоор буюу цочмог, усархаг, суулгалт ямар байна цусархаг суулгалттай хам шинжийн сэжигтэй тохиолдол, шарлалттай хам шинжийн сэжигтэй тохиолдлоор танддаг. 2024 оны байдлаар цусан суулга болон гэдэсний халдварт өвчин өмнөх онуудтай харьцуулахад ижил төвшинд байна.

Он гарснаар халууралт цэврүүтэй тууралтуудын хам шинж буюу салхин цэцэг, гар хөл ам интервирусын халдварууд зонхилж байна.

Хаврын улиралд гэдэсний халдварт өвчинтэй зэрэгцээд амьсгалын замаар халдах халдварт өвчин ихсдэг. Тийм учраас хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй. Хамгаалахын тулд их уурхайд чиглэсэн хариу арга хэмжээ,, дамжих замд чиглэсэн хариу арга хэмжээ, өртөмтгий бие махбодод чиглэсэн хариу арга хэмжээнүүдийг авдаг.

Бага насны хүүхдүүд болон байгалийн дархлаа тогтоогүй байгаа хүмүүс халдварт өвчнөөр халдварлах магадлал өндөр байдаг. Тийм учраас эдгээр бүлгийнхнийг шинж тэмдэг үзүүлж байгаа хүнтэй хамт байлгаж болохгүй, тусгаарлах. Гарыг нь тогтмол угаалгах, олон нийтийн газраар авч явахгүй байх, нийтийн тээврээр зорчих бол амны хаалт заавал зүүж хэвших хэрэгтэй.

-Хэдэн төрлийн гэдэсний халдварт өвчин байдаг вэ. Аль нь илүү зонхилон тохиолдож байна?

-Нянгийн гаралтай олон суулгалт өвчин байдаг. Ялангуяа зонхилон тохиолддог нь  цусан суулга. Цусан суулга дотроо олон төрлийн хэв шинжийн үүсгэгчүүд байдаг. Сальмонеллёз, бусад хоол хүнсний гаралтай хоолны хордлого үүсгэгчүүдээр гарч болно.

-Гэдэсний халдварт өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

-Гэдэсний халдварт өвчин хүндэрвэл хоол боловсруулах замын эрхтнүүдээ гэмтээх, цаашлаад хүндрэл нас баралтаар төгсөх эрсдэл үүсгэдэг. Одоогоор манай төвд хэвтэн эмчлүүлсэн иргэд бүгд эдгэрээд гарсан. Нас баралт байхгүй. Гэхдээ эмчлүүлсэн иргэдийн тухайд тодорхой хугацаанд эмчийн хяналтад орж,  нян судлалын шинжилгээгээ өгөөд, шинжилгээ нь  эрүүл байвал хяналтаас гардаг.

-Гэдэсний халдварт өвчнийг гэрийн нөхцөлд эмчилж болох уу. Заавал эмчид хандах шаардлагатай юу?

-Гэдэсний халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандах ёстой. Мэргэжлийн эмч эрэмбэлэн ангилалт, бактериологи, нян судлалын шинжилгээ хийж, үүсгэгч илэрсэн эсэх хоол гэдэсний хямрал мөн эсэх эсвэл үнэхээр халдварт өвчин буюу нянгаар үүсгэгдсэн өвчлөл байна уу гэдгийг оношилж, эмнэлэгт эмчлэх, гэрээр эмчлэхийг шийддэг.

-Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлого хоёрыг ялгахад хэцүү байдаг. Яаж ялгах вэ?

-Эмнэл зүйн ямар шинж тэмдэг илэрч байна, явц нь ямар байна хоол идэснээс хойш хэд хоног өвдсөн, эсвэл өвчтэй хүнтэй хамт байсан эсэхийг нь давхар судлалын асрамжид аваад эмнэл зүйн үзлэг хийнэ.  Нян судлалын шинжилгээнд сорьцыг нь явуулж,  гэдэсний халдварт өвчний ямар үүсгэгчээр үүссэн өвчин байна вэ, эсвэл хоолны хордлоготой халдвар, бактерийн шалтгаантай хоолны хордлого уу гэдгийг шинжилгээний дүнг эцэслэн гарч байж мэднэ.

-Иргэд өөрийгөө гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэрийлэх боломжтой вэ?

-Манай орон эрс тэрс уур амьсгалтай, дээрээс нь эрсдэлтэй хүчин зүйлүүд нэмэгдэж байна. Цас мөс хайлж, шар усны үер бууж байгаа энэ үед гэр хорооллын  нүхэн жорлон эрсдэл үүсгэх хүчин зүйлс. Тэгэхээр иргэд мэргэжлийн төв байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах, урьдчилан сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах үйл ажиллагааг амьдрал ахуйдаа хэвшүүлэх ёстой.

Тухайлбал, бохирдсон тохиолдолд хамгийн түрүүнд гараа савандаж тогтмол  угаах ёстой. Хоёрдугаарт нийгмийн харилцаанд орж байгаа хүмүүс гэртээ очингуутаа гадуур хувцсаа тайлдаг байх хэрэгтэй.

Гэр хороололд амьдардаг хүмүүс болж өгвөл өөрсдийнхөө нөхцөл бололцоонд тохируулан жорлон, муу усны цооногруугаа очихдоо сольдог гуталтай байх ёстой. Гэрлүүгээ орохдоо заавал гутлаа сольдог байх. Мөн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд, иргэд ч бүтээгдэхүүнийг заавал баталгаатай газраас хайрцаг сав баглаа боодлыг бүрэн бүтэн сонгон авч хэрэглэх. Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг заавал тус тусад нь зөв хэмд хадгалах нь чухал. Усны саваа тогтмол тодорхой давтамжтайгаар байнга цэвэрлэдэг байх. Гүний худаг, зөөврийн усан худгаасаа усаа авах.

Гол мөрөн дагаж үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа айл өрхүүд болж өгвөл баталгаатай газраас буюу худгаасаа усаа авах, урсгал гол мөрний ус хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр гэдэсний халдварт өвчин ялангуяа бохирлогдсон зүйлсээр дамжих эсвэл өвчтэй хүнээс дамжих цусан суулга, бактерийн гаралтай хоол хүнсний халдвар, хоолны хордлогот халдваруудаас сэргийлэх бүрэн боломжтой.

Сурагчдын улирлын амралт эхэлсэн байна. Хүүхдүүдээ шавар шалбаагтай газар тоглуулахгүй байх. Тоглоод орж ирэхэд гарыг нь заавал зааврын дагуу угаах. Тоглож байгаа тоглоомуудыг нь савантай усаар байнга тогтмол угааж өгөх. Амнаас ам дамжуулан хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ бүх дадал хэвшил нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Э.ДАРИЙМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ariunzaya 2024-04-03 51.79.166.126

энэ эрүүл мэндийн асуудлууд арайл дэндэж байна хүүхдүүд жирэмсэлж байна тэгээд зогсохгүй маш их өвчлөл хавдар бэлгийн гээд дэндүү хэцүү эрүүл бус нийгэм болж байна тийм учраас яг одоо бид энэ эрүүл мэндийн салбарынхаа мундаг хүмүүсээрээ бодлого гаргуулаад нийгмийг эрүүл болгох чухал ажлуудыг эхлүүлээд явах хэрэгтэй гэж бодож байна

Avatar

dorjsuren 2024-04-03 94.242.53.127

миний бодлоор яг салбар салбарын хүмүүс төрд гараад салбарыгаа удирдаад явмаар байна аа хот төлөвлөөд зохион байгуулж чаддаг хүн хотын дарга болох зам тээврийн салбарын хүн зам тээврийн сайд болох эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн туршлагатай хүн эрүүл мэндийн сайд болох гэх мэтээр яг салбар салбарын туршлагатай хүмүүс өөрсдөө гарч ирээд салбар салбараа аваад явмаар байна

Avatar

zolzaya 2024-04-03 51.15.37.232

эрүүл мэндийн салбарын мундаг чадварлаг хүмүүс бодлого гаргах хэмжээнд байр суурин дээр очиж болохгүй юу ?? энэ салбарт удаан ажилласан чадварлаг хүмүүс яг ямар асуудал хэцүү байгаа нь энэ асуудалд ямар шийдэл хэрэгтэй байна гээд чухал зүйлсээ өөрсдөө мэдэж байгаа шүү дээ

Avatar

zaya 2024-04-03 163.172.178.19

монгол улсад эрүүл орчин хаана ч алга байна төрийн гишүүд өөрсдөө энэ нийгэмд амьдардаггүй юм шиг анхаарахгүй байх юм төрийн гишүүд дунд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн байх хэрэгтэй байна эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүн төрийн албан тушаалд очих юм бол маш олон эрүүл мэндийн асуудал болон өвчин зовлонг арилгах боломжтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж