Ши Жиньпин шинжлэх ухаанд анхаарахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2025.03.07-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин шинжлэх ухаанд анхаарахыг уриалав

Ши Жиньпин шинжлэх ухаанд анхаарахыг уриалав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинжлэх ухаан, технологи, авъяас чадварыг хөгжүүлэх боловсролын салбарын онцлогыг сайшааж, улс орныхоо шинэ эрин зууныг бүтээх зорилтод хөл нийлүүлэн алхахыг Пүрэв гаригт болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /NPC/ үеэр уриалжээ. Тэрбээр гуравдугаар чуулганы хамтарсан бүлгийн хурал дээр үг хэлэхдээ, авъяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэх, боловсролыг үндэсний тэргүүлэх зорилттой уялдуулах нь 2025 онд нийт иргэдийн анхаарах ёстой зарчим гэж онцлон тэмдэглэсэн байна. БНХАУ-ын Коммунист намын (ХКН) төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин боловсролын салбарт иж бүрэн шинэчлэл хийх, тэр дундаа сургуулиудад бие даасан эрх олгож, удирдлагаа сайжруулахыг уриалав. Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг уялдуулан оюутнуудад суулгах хэрэгтэй гэж тэрбээр үздэг байна. Тэрбээр мөн үндэсний боловсрол, авъяас чадварын стратегийг дэмжихэд “NPC”-ийн үүрэг харицлагийг онцлон тэмдэглэсэн байна. Ши Жиньпин гуравдугаар сарын 8-нд тохиож буй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тус улсын бүх үндэстэн, нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж