S’Outlets дэлгүүрийг буулгах ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.12-нд нийтлэгдсэн

S’Outlets дэлгүүрийг буулгах ажил үргэлжилж байна

S’Outlets дэлгүүрийг буулгах ажил үргэлжилж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга, байгууламжийг албадан буулгах, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “S’Outlet” дэлгүүр орчмын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан сендвичэн байшинг буулгаж байгаа аж.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Голын голдиролд баригдсан S’Outlets барилгыг буулгах ажил үргэлжилж байна. 14 ширхэг 40 тн-ийн чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10Ч24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байна. Өнөөдөр 10Ч10, 8Ч6 хэмжээтэй 2 ширхэг сэндвичэн барилгыг буулгана" гэжээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 2,407 м.кв газрыг иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна. Иргэн Д.Батзоригийн эзэмшил газар дээр баригдсан байгаа S.Outlet дэлгүүрийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг хууль, тогтоомжийн дагуу ажлын хэсэгт даалгасан захирамж гарсан" хэмээн тус дэлгүүрийг буулгах шийдвэрийг танилцуулж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж