Эмх замбараагүй загварын шийдэл бол Жулиагийн нэрийн хуудас. Тэрбээр өнгөрсөн жил "People" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Ажилд тохиромжгүй хувцаслалт"-ын загварын сонголтыг хийдэг тухайгаа тайлбарлажээ. Тэрбээр хэт задгай хувцаслалтаараа папарацци зурагчдад "үйлчилгээ үзүүлдэг" гэж хошигножээ.
Бүтэн 10 хоногийн турш үргэлжилдэг энэ наадам дээр Холливудын одод, загвар өмсөгчид нэг биш, нилээн хэдэн улаан хивсний ёслол, үдэшлэг, арга хэмжээнүүдэд оролцож, өөрсдийн загварын мэдрэмжийг гайхуулдаг. 1946 онд анх зохиогдож байсан Каннын кино наадмын хамгийн том шагнал нь Palme d’Or буюу "Алтан дал мод" юм. Үүнээс гадна шилдэг найруулга, шилдэг зохиол, шилдэг жүжигчин, кино шүүмжлэгчдийн тусгай шагнал зэрэг шагналуудыг гардуулдаг.
Холбоотой мэдээ