Шинэ хувцас авахгүйгээр шүүгээгээ шинэчлэх арга

Шинэ хувцас авахгүйгээр шүүгээгээ шинэчлэх арга

Шинэ хувцас авахгүйгээр шүүгээгээ шинэчлэх арга

Сүүлийн хоёр жилийн турш Стивен Лиан Лондон дахь байрнаасаа "stitch ‘n’ pitch" гэх оёдлын хичээлийг зааж байна.  Тэрбээр Бямба гариг бүр хуучин хувцасаа хэрхэн шинэ загварт оруулан засч сайжруулан, шүүгээгээ шинэчлэхийг заадаг.  "Найзууд урагдсан өмд, хэтэрхий бариу даашинз эсвэл өөрсдийн стильд тохирохгүй жинсэн өмд өмсөж ирэх болгонд би өдөржин оёдлын машиныхаа ард суудаг. Хувцсыг нь засч янзлах эсвэл зааж буй оёдлын хичээлийнхээ төлбөрт би лонх дарс л авдаг. Өдөр хоног өнгөрч, дарс "урсах" тусам миний бүтээлч байдал дээшилдэг. Ингэснээр орон сууц маань үнэхээр амь орж, загварын хэзээ ч дахин давтагдахгүй бүтээлүүд төрөн гардаг" гэж өөрийн ажлаа Стивен тайларлажээ.

Хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг Лианд 21 насны төрсөн өдрөөр нь оёдлын машин бэлэглэжээ. Гэхдээ оёдлын машин дээр ажиллаж сурахынхаа өмнө  хувцас засварын ур чадварт суралцахыг тэрбээр өөрийнхөө туршлага дээр үндэслэн зөвлөдөг.

Засвар нь дуртай эд ангиудыг хувцсандаа төрөл бүрийн загвараар ашиглах боломжийг олгодог бол дахин боловсруулалт нь хуучин хувцасыг өөрчлөх замаар шинэ хувцасны хэрэгцээг хангадаг. Лиан анхандаа өөрт нь дурсамжтай хувцсыг илүүд үздэг байжээ. Тухайлбал, өвөөгийнхөө хувцасны шүүгээнээс зарим нэг хуучин хувцсыг нь "зээлснээр" мөнгө үрэхээс илүүтэйгээр дотно мэдрэмж төрүүлэх шинэлэг хувцсыг бүтээдэг аж. Хувцсыг дахин ашиглах нь байгаль орчинд ашиг тустай.

Одоогийн байдлаар загварын салбар жил бүр 100 тэрбум гаруй шинэ хувцас үйлдвэрлэдэг ч 92 сая тонн нэхмэлийн хаягдлыг хогийн цэгт хаядаг. Энэ нь нэхмэлийн дөнгөж 1 хувийг дахин боловсруулагдаж хувцас болгон хувиргаж байгаатай холбоотой. Загварын салбар дэлхийн нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын 10 хүртэлх хувийг бүрдүүлж байна. Тиймээс хувцасны засвар, түрээс, хуучин худалдаа зэргийг түлхүү ашиглахыг мэргэжилтнүүд уриалдаг.

Их Британийн Хертфордшир хотын иргэн Женни Соулсби 2020 онд хөл хорионы үеэр шүүгээгээ цэвэрлэж, хуучин хувцсаа зарж эхэлжээ. Тэрбээр одоо засвар, сэргээн засварлах үйлчилгээг тогтмол ашигладаг. Засварчин, сэргээн засварлагчдыг олон нийттэй онлайнаар холбодог "The Seam" аппликейшний борлуулалт 2022 онд өмнөх жилийнхээс бараг 300 хувиар өссөн бол "Sojo" 1.8 сая фунт стерлингийн  программыг санхүүжүүлжээ.

Женни шүүгээгээ цэгцэлж, зарим зүйлийг зарж, заримыг нь засч эхэлснээр жилд зөвхөн таван шинэ зүйл худалдаж авдаг болсон байна.  Сүүлийн нэг жилд тэрбээр гурван зүйл (жинсэн өмд, гутал, банзал) авч, өмнөхөө засч, янзлан өмсдөг аж.

Зарим хүмүүсийн хувьд тренд даган хурдан өөрчлөгддөг загварын брэндүүдээс шинийг худалдан авах нь хэт өндөр зарлагатай. Харин "The Seam" дээр цамцны урагдсан хэсгийг засахад 20 фунт стерлинг, цамцан дээр шинэ зах оёход 30 фунт стерлинг  шаардлагатай байдаг.

Берлиний худалдан авагч Лиза Венске 2017 онд шинэ жилийн шийдвэр нэгэн шийдвэр гаргажээ. Энэ нь нэг жилийн хугацаанд дандаа хуучин хувцас худалдаж авахаар шийдсэн байна. "Энэ өөрчлөлтийг хийснээр би үнэхээр шинэ зуршил бий болгох шаардлагатай болсон. Би ямар даавуунд анхаарах, алийг нь авахаас зайлсхийх хэрэгтэйг олж мэдсэн. Жишээ нь 1970-аад оны даашинзууд нь маш сайхан харагддаг. Гэхдээ ихэвчлэн хатуу полиэфир материалаар хийгдсэн байдаг. Мөн ямар хэлбэрүүд надад тохирохыг олж мэдсэн.  Энэ нь "Zara" руу алхах шиг хялбар биш" гэж Лиза тайлбарлаж байна.

Хувцас түрээслэх нь шинэ зүйл. Ялангуяа нэг удаагийн онцгой тохиолдлуудад хүсэл тэмүүллийг хангах бас нэг арга юм.

"Цус сорогчийн эхнэр"-ийн 1995 фунт стерлингийн үнэтэй даашинзыг "My Wardrobe" төв дээр өдрийн 40 фунт стерлингээр түрээслэх боломжтой. Тус компани мөн захиалгын үйлчилгээг санал болгодог бөгөөд хэрэглэгчид сарын 59 фунт стерлингийн төлбөрөөр хувцасны шүүгээндээ өөр өөр өнгө оруулах боломжтой" гэж үүсгэн байгуулагч Сача Ньюалл хэлэв.

Цөөн хүн зайлшгүй шаардлагаар шинэ хувцас худалдаж авдаг. Загвар бол өөрийгөө илэрхийлэх хэлбэр юм. Гэсэн ч чиг хандлага, эцэс төгсгөлгүй шинэ трендээр өдөөгдсөн одоогийн загвар нь энэ бодолтой зөрчилддөг. Энэ нь бидний шүүгээнд байгаа хувцасны 30% нь яагаад дор хаяж нэг жил өмсөөгүй байгааг тайлбарлаж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-22 213.87.157.158

>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж