Ньюс агентлаг өнөөдөр /2023.04.10/ болох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
09.00 ЦАГТ:
- Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой шүүх хурал болно.
10:00 ЦАГТ:
- Полиэтилен буюу ус, ундааны сав багцлан ороогч хальсыг дахин боловсруулж эргэлтэд оруулах үйлдвэрлэл Монголд нээгдэж байна. Баглаа боодлын үйлдвэрлэл нь хог хаягдлыг бууруулахаас гадна эрчим хүчинд хэмнэлттэй, саарал усыг 8 давхар шүүлтүүртэй дахин ашиглах технологи нэвтрүүлж байна. Утас: 8095-5677.
- Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
- Пума Империал” зочид буудлын танхимд "Монгол дахь хүний эрхийн ноцтой зөрчлүүд нэмэгдэж байгааг ил болгох” сэдэвт баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулна. Утас: 325721, 319037.
11.00 ЦАГТ:
- ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Утас:9910-3830.
11.30 ЦАГТ:
- “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 ЦАГТ:
- УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороооны нийтийн сонсгол болно.
Холбоотой мэдээ