Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад бэлгийн мөлжлөгт өртөж байна

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад бэлгийн мөлжлөгт өртөж байна

Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад бэлгийн мөлжлөгт өртөж байна

Эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө Хятад руу дүрвэсэн Хойд Солонгосын охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болж байна гэж олон улсын хүний ​​эрхийн "Global Rights Compliance" байгууллагын шинэ тайланд дурджээ. Энэхүү тайлан нь "улаан бүс" гэгддэг Хятад, Хойд Солонгосын хилийн бүс нутагт бэлгийн мөлжлөгийн золиос болж, хүний наймааны гэмт хэргийн бүлэглэлийн гарт хүчээр жирэмсэн болсон олон зуун мянган эмэгтэйн өмнө тулгарч буй хүнд нөхцөл байдлын талаар тодруулсан болно. Судлаачид хоёр улсад тогтоосон цар тахлын хөл хорио, хаалттай хил, мэдээлэл авах шугам тасарсан зэрэг нь дүрвэгсдийн хүний ​​эрхийн зөрчлийг хэрхэн улам хурцатгасныг онцолжээ.

Сөүл дэх Хойд Солонгосын хүний ​​эрхийн байгууллагуудын тооцоолсноор, өнөөдрийн байдлаар Хятадад 150-200 мянган хойд солонгос дүрвэгч байгаа бөгөөд тэдний 70-80 орчим хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг гэнэ. Тайлангаас харвал Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн эсрэг хүний эрхийн 82 мянга гаруй зөрчил бүртгэгджээ. Түүнчлэн "улаан бүсэд" 12 настай охид хоригдож байгаа тухай мэдээллүүд ч байна. Тухайлбал, хэдхэн ам.доллараар Хятадын зүүн хойд хэсгийн Яньбянь хотод зарагдсан нэгэн хойд солонгос эмэгтэй ярихдаа, хятад нөхөр нь түүнийг хүүхэд гаргаж чадахгүй байсных нь төлөө байнга зоддог байсныг ярьжээ. 

Гэхдээ эдгээр эмэгтэйн олонх нь Хойд Солонгост буцаж очсоноос Хятадад ингээд ч болов амьдрахыг илүүд үзэж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм. Хойд Солонгосын дэглэмийн дагуу эх орноосоо дүрвэсэн хүмүүсийг буцаад очвол "урвагч" хэмээн цоллож, хатуу эрүү шүүлт тулгадаг бөгөөд үүнээс эсэн мэнд гарч чадвал хүн амьдрах аргагүй хүнд нөхцөл, харгислал дунд хөдөлмөрийн лагерьт ажиллуулдаг аж. 

Хойд Солонгос, Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ нь охид, эмэгтэйчүүдийг наймаалцаж жилд 105 сая гаруй ам.долларын орлого олдог гэх судалгаа байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж