Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад бэлгийн мөлжлөгт өртөж байна

Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад бэлгийн мөлжлөгт өртөж байна

Хойд Солонгосын эмэгтэйчүүд Хятадад бэлгийн мөлжлөгт өртөж байна

Эрх чөлөө, аюулгүй байдлын төлөө Хятад руу дүрвэсэн Хойд Солонгосын охид, эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөг, хүний наймааны золиос болж байна гэж олон улсын хүний ​​эрхийн "Global Rights Compliance" байгууллагын шинэ тайланд дурджээ. Энэхүү тайлан нь "улаан бүс" гэгддэг Хятад, Хойд Солонгосын хилийн бүс нутагт бэлгийн мөлжлөгийн золиос болж, хүний наймааны гэмт хэргийн бүлэглэлийн гарт хүчээр жирэмсэн болсон олон зуун мянган эмэгтэйн өмнө тулгарч буй хүнд нөхцөл байдлын талаар тодруулсан болно. Судлаачид хоёр улсад тогтоосон цар тахлын хөл хорио, хаалттай хил, мэдээлэл авах шугам тасарсан зэрэг нь дүрвэгсдийн хүний ​​эрхийн зөрчлийг хэрхэн улам хурцатгасныг онцолжээ.

Сөүл дэх Хойд Солонгосын хүний ​​эрхийн байгууллагуудын тооцоолсноор, өнөөдрийн байдлаар Хятадад 150-200 мянган хойд солонгос дүрвэгч байгаа бөгөөд тэдний 70-80 орчим хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг гэнэ. Тайлангаас харвал Хойд Солонгосын эмэгтэйчүүдийн эсрэг хүний эрхийн 82 мянга гаруй зөрчил бүртгэгджээ. Түүнчлэн "улаан бүсэд" 12 настай охид хоригдож байгаа тухай мэдээллүүд ч байна. Тухайлбал, хэдхэн ам.доллараар Хятадын зүүн хойд хэсгийн Яньбянь хотод зарагдсан нэгэн хойд солонгос эмэгтэй ярихдаа, хятад нөхөр нь түүнийг хүүхэд гаргаж чадахгүй байсных нь төлөө байнга зоддог байсныг ярьжээ. 

Гэхдээ эдгээр эмэгтэйн олонх нь Хойд Солонгост буцаж очсоноос Хятадад ингээд ч болов амьдрахыг илүүд үзэж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм. Хойд Солонгосын дэглэмийн дагуу эх орноосоо дүрвэсэн хүмүүсийг буцаад очвол "урвагч" хэмээн цоллож, хатуу эрүү шүүлт тулгадаг бөгөөд үүнээс эсэн мэнд гарч чадвал хүн амьдрах аргагүй хүнд нөхцөл, харгислал дунд хөдөлмөрийн лагерьт ажиллуулдаг аж. 

Хойд Солонгос, Хятадын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ нь охид, эмэгтэйчүүдийг наймаалцаж жилд 105 сая гаруй ам.долларын орлого олдог гэх судалгаа байна.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-03-28 202.126.89.130

Монгол улс авилгал,хээл хахуулаас яаж салах вэ???
Байгалийн баялгаас хувь хүртэх тавилан байна уу???

Avatar

Зочин 2023-03-28 202.126.89.130

КИМ гахай өлсөж үзээсээ!Энэ хогоос болж олон хүн зовсоор!

Avatar

Малак 2023-03-28 202.126.90.77

цэвэр монгол гэж нөхөр жинхэнэ улны орк юм байна..

Avatar

Зочин 2023-03-28 66.181.182.174

хойдуудын хүүхнүүд чинь бараг л ДД буюу дерево и доска шиг юмнууд болчихоод байгаа. Тэдэнд ямарч хөөрхөн сайхан юм бхгүй… ЗҮгээр л х***а гэж ойлго…

Avatar

Зочин 2023-03-28 202.9.40.1

адгуус

Avatar

Зочин 2023-03-28 202.9.46.62

Хэдэн зуун мянга гэнэ үү кк. Бас л тархи угаалт хойдуудыг доош нь хийх гэсэн ядмаг оролдлого л юм даа. Хятад хойд Солонгос хоёр хоёулаа хатуу дэглэмтэй улсууд юу гэж тэгж дураар нь дургиулахав дээ. Монгол биш дээ ямар кк Хятад бол хууль бүр чанга алуулийшд

Avatar

Зочин 2023-03-28 66.181.177.134

thh huzuuguigiin hiideg zuil mongolchuudig ailgah tagtik shdee

Avatar

Зочин 2023-03-28 202.55.188.84

Умард солонгосоос хүүхэн импортловол монгол улсад маш их ашиг өгөх нь монгол хүүхнээс царайлагыг хэлэх үү

Avatar

зочин 2023-03-28 59.153.112.66

Энэ хүний наймаанд Орос оролцсон гэх мэдээлэл энд алгаа. Үхлээ юү

Avatar

Зочин 2023-03-28 202.126.89.181

ОРОС ХЯТАД ХОЙД СОЛОНГОСЫГ ҮХЭН ХАТАН ДЭМЖИГЧИД ЭНЭН ДЭЭР ЗҮРХ ЛАЯКАА ДАРААД ОРООД ИРЭЭЧ. ЭСВЭЛ ХУДАЛ МЭДЭЭ ГЭЭД СОЛИОРООЧ. ЭРГҮҮ ООРКУУД. ХОЙД СОЛОНГОС СҮПЕР УЛС ГЭЭД ИТГЭЧИХСЭН.

Avatar

Зочин 2023-03-28 192.82.69.48

Америкт өдөр болгон буун дуу гарч ази , африк иргэдээ нүд үзүүрлэж байна.Адилхэн ч юм уу даа

Avatar

Зочин 2023-03-28 202.21.124.159

Amerikd olon Mongolchuud ukheed bna uu? Tend amidarch baigaa Mongolchuud chamaas havi iluu saikhan amidarch baigaa geed boddoo

Avatar

Цэвэр монгол 2023-03-28 202.126.90.36

ану , нато гэх 28 орон , европийн холбоо гэх хэдэн орон нийлээд эх оронтой эцэг эхтэй хүмүүсийг ардичлал гэж худлаа тархийг нь угааж эх оронгүй , төрүүлсэн эцэг эхийгээ үзэн ядагч болгож байна даа . БНХАУлс , хойд Солонгос , Орос , Монгол чинь тусгаар улс юм байгаан дотор нь задалж байгалын баялагыг нь хусах гээд элдэв тархи угаалтаар ядаж байнадоо . Эх оронтойгоо үлдэхийн тулд үхэн хатан дэмжээд байгаан юм шүү

Avatar

Зочин 2023-03-28 202.126.89.130

Яг үнэн!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж