Өмнөговийн 9, Дорноговийн 2 сум тоггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.10-нд нийтлэгдсэн

Өмнөговийн 9, Дорноговийн 2 сум тоггүй болжээ

Өмнөговийн 9, Дорноговийн 2 сум тоггүй болжээ
Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сарын 8-наас эхлэн баруун аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулсан. Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас зарим аймагт гэр, байшин, орон сууцны дээвэр хууларч, олон тооны мал шуурганд уруудах, тог цахилгаан тасарсан байна.
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ийн Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гуравдугаар сарын 9-ний өдөр хүчтэй шороон шуурганы улмаас томоохон хэмжээний гэмтэл гарчээ. Цахилгааны гэмтэлийг засварлахаар Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ ТӨХК-ийн засварын баг ажилласан байна.
Ухаа Худаг ДЦС, Даланзадгадын ДЦС-аас Даланзадгад, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган, Ханхонгор сумдын хэрэглэгчдийг, "Оюу Толгой" ХХК-аас Ханбогд, Баян-Овоо сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах техник зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.
Мөн байгалийн аюултай үзэгдлийн улмаас Дундговь аймгаас 13 километрт Үйзэн багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалговь-Тавантолгойг холбосон 220 кВ-ын хоёр хэлхээт 215, 216-р агаарын шугамын тулгуур төмөр хийц,  гулзайсан байна.
Гэмтлийн улмаас Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Даланзадгад дэд станцууд, Өмнөговь аймгийн ес, Дорноговь аймгийн хоёр сумын 15186 айл өрх, 1050 аж ахуйн нэгжүүд бүрэн хүчдэлгүй болсон бөгөөд гэмтлийг засварлаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж