Бага зэрэг хүйтрэх боловч 20 градус хүрч, дулаарна

Бага зэрэг хүйтрэх боловч 20 градус хүрч, дулаарна

Бага зэрэг хүйтрэх боловч 20 градус хүрч, дулаарна

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна. Аравдугаар сарын дунд 10 хоногт хур тунадас нийт нутгийн 20 орчим хувьд 0.0-5.0 мм, Увсын Малчин, Завханы Түдэвтэй, Баянхонгорын Хүрээмаралд 5.1-12.1 мм орсон бол бусад нутагт ороогүй байна. Өчигдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүлгүй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байлаа.

2023 оны аравдугаар сарын 25-наас 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
9
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

td 2023-10-24 103.80.211.184

yag yaay geedaganbee hahaha

Avatar

Нэргүй 2023-10-24 213.87.154.122

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж